Театрын музейд найруулагч Б.Баатарын баримал сүндэрлэнэ | News.MN

Театрын музейд найруулагч Б.Баатарын баримал сүндэрлэнэ

Театрын музейд найруулагч Б.Баатарын баримал сүндэрлэнэ

Театрын музейд найруулагч Б.Баатарын баримал сүндэрлэнэ

Нэрт найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар агсны баримлыг Монголын театрын музейд байрлуулахаар болжээ. Түүний гэгээн дурсгалд зориулж төрсөн өдрөөр нь /2019.01.29/ ажлынх нь хамт олон энэ арга хэмжээг зохион байгуулахдаа "Баатар найруулагч сан"-гийн нээлтийг хийх юм. Уг сан залуу найруулагчдад дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн Улсын драмын эрдмийн театрынхан  нэрт найруулагчийнхаа төрсөн өдрөөр "Найруулагч Баатар" хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж эргэн дурсах аж.

Монголын  урлагийн охь болсон Урлагийн гавьяат зүтгэлтэн, Улсын драмын эрдмийн театрын найруулагч Б.Баатар агсан амьд сэрүүн байсан бол энэ жил 60 нас хүрэх байлаа. Тэрээр 2018 оны хоёрдугаар сард хүмүүний ертөнцийг үүрд орхин одсон билээ.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар 2001 оноос өдийг хүртэл их театраасаа холдолгүй,

  •  2001 онд    А.П.Чехов  “Цахлай”
  • 2002 онд    С.Жаргалсайхан “Тэмүүжин”
  • 2005 онд    В.Н.Гоголь-Н.Пүрэвдагва “Амьгүй албат"
  • 2005 онд    Д.Мэндсайхан  “Ээжээ”
  • 2006 онд    Б.Лхагвасүрэн  “Атга нөж”
  • 2007 онд    Д.Мэндсайхан   “Мануухай"
  • 2011 онд    Б.Шүүдэрцэцэг  “Домогт Ану хатан”

2012 онд     М.Сервантес   “Кихот ноён” гэх мэт гайхамшигт мэт гадаад болон дотоодын сонгодог зохиолыг тайзнаа амилуулж, урлагийн салбарт томоохон орон зай үлдээсэн төдийгүй үзэгчдэдээ сонгодог урлагийг түгээн дэлгэрүүлсэн эрхэм гавьяатай хүн билээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-23 66.181.185.113

сайн уран бүтээлч байсан .УМ МААНИ БАД МИ ХУМ

Avatar

Зочин 2019-01-23 64.119.20.122

наадах мөнгөөрөө нэг монгол хүүхдийг сайн мэдлэг олгоход зориулаачээ. хэн ч мэдэхгүй болох нэг баагийгийн хөшөө нэгд хэгэгтэй юм, хүсвэл гэртээ , хашаандаа тэрийгээ хийхгүй юм, галзуурчих юм аа

Avatar

БААТАР НАЙРУУЛАГЧИЙГ ШҮТЭН БИШРЭГЧ БАЙЛАА 2019-01-23 139.5.218.119

НЭГ ТИЙМ ӨВӨРМӨЦ, ГОЁ БИЛИГ ТАНХАЙ ТҮГЭЭМЭЛ БИШ ХҮН САНАГДДАГ БАЙСАН. Харин би Наранбаатар найруулагчаас юу ч олж хардаггүй. Тийм оргилсон авьяас билиг танхай байдлыг хардаггүй. Томоотой хүнээс юм гарах уу. АВЬЯАСТАЙ ХҮМҮҮС ОМГОЛОН БИЛИГ ТАНХАЙ ӨВӨРМӨЦ БАЙГАА НЬ ТААЛАГДДАГ.

Avatar

Зочин 2019-01-23 103.9.90.50

Хүний нэрний эгшгийг гээдэггүй юм. Одоо ч Монгол хэл, бичиг хэцүү болох нь.

Avatar

Зочин 2019-01-23 103.26.193.168

энэ хэдэн сайтуудын сэтгүүлчидийг сургууль завсардсан хүүхдүүд хамрагддаг албан бус сургалтанд хамруулах хэрэгтэй….эд нар нэг бол сургууль завсардсан нэг бол дандаа муу сурдаг баагийнууд ийм ажилд ордог юмуу хаашаа юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж