Театрын музейд найруулагч Б.Баатарын баримал сүндэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Театрын музейд найруулагч Б.Баатарын баримал сүндэрлэнэ

Театрын музейд найруулагч Б.Баатарын баримал сүндэрлэнэ

Нэрт найруулагч, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар агсны баримлыг Монголын театрын музейд байрлуулахаар болжээ. Түүний гэгээн дурсгалд зориулж төрсөн өдрөөр нь /2019.01.29/ ажлынх нь хамт олон энэ арга хэмжээг зохион байгуулахдаа "Баатар найруулагч сан"-гийн нээлтийг хийх юм. Уг сан залуу найруулагчдад дэмжлэг үзүүлэх зорилготой. Мөн Улсын драмын эрдмийн театрынхан  нэрт найруулагчийнхаа төрсөн өдрөөр "Найруулагч Баатар" хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж эргэн дурсах аж.

Монголын  урлагийн охь болсон Урлагийн гавьяат зүтгэлтэн, Улсын драмын эрдмийн театрын найруулагч Б.Баатар агсан амьд сэрүүн байсан бол энэ жил 60 нас хүрэх байлаа. Тэрээр 2018 оны хоёрдугаар сард хүмүүний ертөнцийг үүрд орхин одсон билээ.

Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар 2001 оноос өдийг хүртэл их театраасаа холдолгүй,

  •  2001 онд    А.П.Чехов  “Цахлай”
  • 2002 онд    С.Жаргалсайхан “Тэмүүжин”
  • 2005 онд    В.Н.Гоголь-Н.Пүрэвдагва “Амьгүй албат"
  • 2005 онд    Д.Мэндсайхан  “Ээжээ”
  • 2006 онд    Б.Лхагвасүрэн  “Атга нөж”
  • 2007 онд    Д.Мэндсайхан   “Мануухай"
  • 2011 онд    Б.Шүүдэрцэцэг  “Домогт Ану хатан”

2012 онд     М.Сервантес   “Кихот ноён” гэх мэт гайхамшигт мэт гадаад болон дотоодын сонгодог зохиолыг тайзнаа амилуулж, урлагийн салбарт томоохон орон зай үлдээсэн төдийгүй үзэгчдэдээ сонгодог урлагийг түгээн дэлгэрүүлсэн эрхэм гавьяатай хүн билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж