Тоглоод байна уу, тохуурхаад байна уу Ж.Ганбаатар гишүүн ээ!

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Тоглоод байна уу, тохуурхаад байна уу Ж.Ганбаатар гишүүн ээ!

Тоглоод байна уу, тохуурхаад байна уу Ж.Ганбаатар гишүүн ээ!

УИХ-ын намрын чуулган завсарлах дөхөнгүүт хууль тогтоогчид ухаан орж, зарим нэг нь буруугаа бусдад тохох шинжтэй. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар “УИХ-ын үйл ажиллагаа 40 гаруй хоног гацсан. Үүнийгээ нөхөж хуралдах хэрэгтэй” гэхчлэн "цэцэрхэж" байх юм.  Ард түмнээрээ тоглоод байна уу, тохуурхаад байна уу.

УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохгүй л бол Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэж УИХ-ын үйл ажиллагааг тасалдуулсан нь хэн билээ дээ.  Улс орны өмнө тулгамдсан, хэлэлцэх шаардлагатай олон асуудал хүлээгдэж байна гэхэд л “М.Энхболдыг огцорсон цагт л хуралдаа сууна” гэж бойкот хийцгээсэн.

УИХ бол хууль тогтоох дээд байгууллага болохоос биш хэн нэгний чөлөөт цагаараа ажиллаж байдаг газар биш. Намар, хаврын чуулган эхлэх, дуусах хуулийн хугацаатай. Цагийн юмыг цагт нь хийхгүй, ажил тасалж бойкот хийснээ ээлжит бус чуулган зарлаж, нөхөх ёстой гэж ярих нь  намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа сонгогчиддоо тайлагнах болонгуут үнэгэн заль л гаргаж буй хэрэг шүү дээ. Ийм ичих булчирхайгүй улстөрчидтэй байхад Монголын парламент сонгодог утгаараа хөгжиж, улс орноо хөгжүүлэх ч ёстой лөөлөө л байхдаа.

Хэзээ хууль тогтоогчид УИХ-ын сонгуулийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж, пропорцианаль тогтолцоог нэвтрүүлэн, хөрөнгө мөнгөөр зодсон нь гарч ирдэг буруу тогтолцоог халж, Монголоо гийгүүлэх юм болдоо гэж…

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж