&#34Залуу зохион бүтээгч&#34 дахин хэвлэгдлээ

Хуучирсан мэдээ: 2015.03.27-нд нийтлэгдсэн

&#34Залуу зохион бүтээгч&#34 дахин хэвлэгдлээ

Хүүхэд залуусын техник сэтгэлгээг хөгжүүлэх, орчин үеийн дэвшилт технологийг судалж, дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монголын залуучуудын холбооноос эрхлэн гаргаж байсан "Залуу зохион бүтээгч" сэтгүүл 24 жилийн дараа дахин хэвлэгдэн гарчээ.

“Залуу зохион бүтээгч” сэтгүүл анх 1981-1991 оны хооронд хэвлэгдэн гарч тухай үедээ 20-24 мянган хувь хэвлэгдэн гарч байжээ. Дахин хэвлэгдэж буй тус сэтгүүл нь  48 хуудсаас бүрдэх ба сар бүр уншигчдын гарт очих аж.

III-XII ангийн хүүхдүүдэд зориулагдсан уг сэтгүүлд их, дээд сургуулийн эрдэмтдийн бэлтгэсэн материалаас гадна Орос, Япон улсын техникийн сэтгүүлийн бүтээлийг албан ёсны эрхтэйгээр орчуулан нийтлэх юм. 12 мянган хувь гарах тус сэтгүүл “Сонирхолтой шижлэх ухаан”, “Бодъё, сэтгэе, бүтээе”, “Дагаад хийгээрэй”, “Мэргэжил бүхэн сайхан” зэрэг нийт 20 булантай юм.  Уг сэтгүүлийг ахин уншигчдын гарт хүрэхэд УИХ-ын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, БСШУ-ны сайд Л.Гантөмөр болон их, дээд сургуулийн эрдэмтэн багш нар,  мэргэжлийн холбоод, клубууд дэмжин хамтран ажилласан байна.

Сэтгүүлийг худалдан авахыг хүссэн бүх хүмүүс “Монгол шуудан”-гийн хаягаар авч болох ба дараа долоо хоногоос номын дэлгүүрүүд дээр худалдаанд гарах ажээ. Мөн  "Залуу зохион бүтээгч сэтгүүл" 21 аймаг 330 сум 9 дүүрэгт салбартай Монголын залуучуудын холбоогоор дамжин,  аймаг сумдын бүх хүүхдүүдэд хүрэх юм байна. 

Б.БИЛГЭЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж