ДЭМБ Монголд 500 тун тамифлю хандивлалаа

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

ДЭМБ Монголд 500 тун тамифлю хандивлалаа

ДЭМБ Монголд 500 тун тамифлю хандивлалаа

Томуу, томуу төст өвчний тархалт Монголд төдийгүй дэлхийд газар авч байгаа. Тухайлбал, Өмнөговь аймгийн амбулаторийн үзлэгийн 20 гаруй хувийг томуу, томуу төст өвчин эзэлж байгаа тул аймгийн онцгой комиссын хурлаар ирэх сарын 8-ныг хүртэл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон.

Томуу, томуу төст өвчний дэгдэлт газар авсан энэ үед Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) уг өвчний үед хэрэглэдэг осельтамивар буюу тамифлю эмийг Эрүүл мэндийн яаманд гардууллаа. Тус эм нь ДЭМБ-ын тогтоосноор  томуугийн А хүрээний H1N1 вирусийн эсрэг эмчилгээнд хамгийн үйлчилгээ сайтай эм юм.

ДЭМБ-аас энэ удаад 500 тун эм ирүүлсэн байна. Ирэх долоо хоногт 1800 тун эмийг хандивлах ажээ. Энэ үеэр ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица  “Европын болон Азийн орнуудад өвлийн улирал болж буйтай холбоотойгоор томуу, томуу төст өвчний дэгдэлт их байна. Ганцхан Монголд биш АНУ-д дэгдэлт өндөртэй, дэлхий нийтийн асуудал болчихоод байна. Томуугийн дэгдэлттэй холбоотой ДЭМБ-аас улирлын чанартай томуугийн вакцин тариулахыг зөвлөж байна” гэлээ.

Тамифлю буюу осельтамивар эм нь вирусийн эсрэг үйлчилгээтэй төдийгүй, шинж тэмдэг илэрснээс хойш 48 цагийн дотор ууж хэрэглэснээр тухайн өвчнийг хүндрэх болон уушгины өвчин хүндрэхээс сэргийлдэг юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж