Немцовын аллагын талаар шинэ гэрч мэдүүлэг өгчээ

Хуучирсан мэдээ: 2015.03.27-нд нийтлэгдсэн

Немцовын аллагын талаар шинэ гэрч мэдүүлэг өгчээ

 

"Борис Немцовын аллагын хэрэгт шинэ гэрч гарч ирснээр мөрдөн байцаалтын хувилбарыг өөрчиллөө" хэмээн баасан гаригт "Коммерсантъ" сонин өөрийн эх сурвалжийн мэдээнд тулгуурлан бичжээ.

 

Евгений гэх 27 настай залуу хэрэг үйлдэх үеэр Немцов, Дурицкая нарын ард явж байжээ. Түүний мэдүүлэг мөрдөн байцаалтаар тогтоогдож байгаа аллагын зураглалыг өөрчилсөн тухай сонины мэдээнд онцолсон байв. Тухайлбал, түүний харсан алуурчин намхан нуруутай, долгионтой үстэй байсан нь өндөр, том биетэй Дадаеваас огт өөр хүн болж таарлаа.

 

Евгений  хэлэхдээ, "Алуурчин “Приора”  маркийнхтай төстэй цагаан машинаар зугтсан" гэжээ. Гэхдээ тэр чихэвчний хөгжим сонсож явсан болохоор буу дуугарсныг сонсоогүй бөгөөд Немцовыг унахад нь согтуу хүн байна гэж бодоод, туслах гэсэн байна. Мөрдөн байцаагчид алуурчдыг ZAZ машинаар зугтсан гэж өмнө нь мэдээлж байсан билээ. Гэрч залуу мөн хар шубатай эмэгтэй болон өөр нэг залуу эмэгтэйг анзаарсан байна. Тэд Дурицкаятай хэдэн үг солиод, маш хурдан явжээ.  

 

Энэ хэрэгт сэжиглэгдэн, алуурчин гэгдэж байгаа Заур Дадаевын өмгөөлөгч шинэ гэрчийн мэдүүлгийг ашиглахаар төлөвлөж байгаа бололтой.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж