71 дэх удаагийн бүх-оддын тоглолтын түүх

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

71 дэх удаагийн бүх-оддын тоглолтын түүх

71 дэх удаагийн бүх-оддын тоглолтын түүх

Канадын “The Globe and Mail” сонинд “Хоккейн гайхамшигт шоу” хэмээх нэртэй нэгэн нийтлэл хэвлэгдсэн нь одоогийн бүх-оддын тоглолтын тухай байсан юм. Хойд Америкийн Үндэсний хоккейн лиг /ҮХЛ/-ийн түүхэнд “хоккейн гайхамшигт шоу” хэмээн нэрлэгдсэн энэхүү бүх-оддын тоглолтын түүх одоогоос 71 жилийн тэртээ эхэлсэн байдаг.

Манай гарагийн шайбтай хоккейн хамгийн нэр хүндтэй лиг болох Хойд Америкийн ҮХЛ-н шилдгүүдийн цугларалтыг зохион байгуулах сэдлийг 1947 оны тавдугаар сарын 23-нд ҮХЛ-н тоглогчдын комиссоос санаачлан улмаар тухайн оныхоо аравдугаар сарын 13 буюу талархлын баярын өдөр зохион байгуулж байжээ. Тухайн үед ҮХЛ нь ердөө зургаан багтай байсан бөгөөд бүх-оддыг тоглолтыг Канадын Онторио мужийн Торонто хотын “Maple Leaf Gardens” ордонд болсон. Бүх-оддын тоглолт өнөөгийнх шиг байсангүй. Тэмцээнийг зохион байгуулагч Торонто Мейпл Лифс багийн эсрэг бусад таван багийн шилдгүүдээс бүрдсэн бүх-оддын баг тоглож байжээ. Бүх-оддын тоглолт дээрх форматаар 1960-аад он хүртэл зохион байгуулагдсан байдаг.

Торонто Мейпл Лифс багийг Г.Дей дасгалжуулсан бол бүх-оддын багийг тухайн үеийн Монреаль Канадиенс багийн дасгалжуулагч Д.Ирвин удирдсан. Бүх-оддын тоглолтын түүхэнд анхны гоолыг Торонто Мейпл Лифс багийн Х.Уатсон тоглолтын эхний үеийн 12 дахь минутанд Б.Ежинискигийн дамжуулалтаар оруулж байжээ. Хэдийгээр Торонто лигийн шилдэг баг байж, бүх-оддын тоглолтын эхний гоолыг оруулсан ч тоглолтын үр дүн 4-3 харьцаагаар бүх-оддын багийн ялалтаар өндөрлөсөн байна. Ийнхүү тэртээ 1947 оны аравдугаар сарын 13-нд анхны тоглолтоо эхлүүлж байсан Бүх-оддын тоглолт энэ жил 71 дэх жилдээ Сан-Хосе хотноо зохиогдох гэж байна.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж