Их Британид машины дугуйн доогуур орж үхсэн гэж бодож байсан муур нь эзэндээ эргэн иржээ. Сидни нэртэй муур 2016 оны гуравдугаар сард алга болжээ. Түүний эзэн, 53 настай Шерон Фокс гэх эмэгтэй орон нутгийн холбогдох байгууллагаас муураа машинд дайруулсан тухай олж мэдсэн байна. Амьтны цогцсыг замаас зайлуулсан байсан тул биечлэн шалгах боломжгүйд хүрчээ.
Нэгэн өдөр хэн нэгэн ослоор үхсэн гэгдэж байсан муурынх нь зургийг түүнд илгээсэн байна. Муурны өнгө Сиднигийнхтэй адилхан байсан аж. Гурван жилийн дараа нэгэн үл таних эмэгтэй залган Сидни муур амьд болохыг эзэнд нь дуулгажээ. Фоск муураа өөрийн амьдардаг тосгоноос 20 км-ын цаанаас олж авсан байна.
Тухайн мууранд эзний хоч, холбоо барих хаяг зэрэг мэдээллийг багтаасан микро чип суулгасан байсан аж. Гурван жилийн дараа гэр оронгүй Сидни хүмүүстэй их таагүй харьцдаг болсон байжээ. Гэвч Фокс түүнийг нь үл харгалзан муураа эргүүлэн авсан байна.
Эх сурвалж: The Daily Mail
Холбоотой мэдээ