Оюунлаг_ боловсролыг эрхэмлэгч охид бүсгүйчүүдээ анхаарлаа хандуулаарай!!! Та бүхнийг баярлуулах ээлжит нэгэн хэрэгцээт мэдээллийг хүргэж байна. Гадаадад тэтгэлгээр суралцах боломж та бүхэнд нээлттэй боллоо. Орон орны засгийн газруудаас олгодог тэтгэлгүүдийг нэгтгэн хүргэж байна.
Их Британи ба Умард Ирландын нэгдсэн вант улсын засгийн газраас олгодог тэтгэлэг
1. "British Chevening Scholarships"
Жилд дунджаар 1500 гаруй оюутануудад олгодог энэхүү тэтгэлэгийн хэмжээ 30,000 фунт стерлинг орчим ,сургалтын зардал,ирж очих нислэг ,сар бүрийн оюутаны тэтгэмж, байр ,амжиргааны зардал, даатгал гэх мэт магистрын нэг жилийн бүх зардалыг багтаасан байдаг. Ихэвчлэн магистрын нэг жилийн хөтөлбөрт олгоно. Өргөдөл анкет бичиг баримтыг жил бүрийн 8 сарын 1ээс 11 сарын 15 ныг дуустал хүлээн авдаг.
Дэлгэрэнгүйг http://www.chevening.org/
2."Commonwealth Scholarships for Developing Commonwealth Countries"
Британийн хамтын нийгэмлэгт багтдаг улс орнуудын оюутануудад олгодог. Тэтгэлэгт хамрагдах оюутан доорхи линкээр орж энэхүү жагсаалтанд багтсан их дээд сургуулиудын магистр ,доктор доктрантаар суралцах юм. UK universities with which the CSC has a part funding agreement. Тэтгэлэгт бүх зардал багтдаг.
Америкийн Нэгдсэн Улсын засгийн газраас олгодог тэтгэлэг
1. "Fulbright Foreign Student Program"
Манай улсад оюутанууд нилээн түгээмэл хамрагддаг тэтгэлэг бөгөөд жил бүр дэлхийн хэмжээнд 1800 гаруй тэтгэлэг олгодог. Ихэвчлэн магистр ,докторын сургалтанд олгоно. Мөн зэрэг олгодоггүй мэргэжил дээшлүүлэх зарим хөтөлбөрөөр тэтгэлэгт олгогдох боломжтой юм. Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бол 2016/2017 оны хичээлийн жилийн тэтгэлт хөтөлбөрийн мэдээлэлийг энэ линкээр оржhttp://
2. "Hubert H. Humphrey Fellowship Program"
Мэргэжил дээшлүүлэх, зэрэг олгодоггүй сургалтуудад олгодог энэ тэтгэлэг жил бүр дэлхийн хэмжээнд 200 орчим мэргэжилтэнүүдийг шагнадаг.
Тэтгэлэгт :
Тухайн их сургуулийн мэргэжил дээшлүүлэх сургалтын зардал, хэрэв шаардлагатай бол англи хэлний сургалтын зардалыг оруулан тооцоно. Ном сурах бичиг, нэг удаагийн компьютер авах зардал, ирж очих нислэг ,мэргэжилийн судалгааний ажилын аялал, уулзалт, семенар сургалтын зардалууд багтдаг. Энэ линкээр орж тэтгэлэгт хамрагдах боломжтой их дээд сургуулиудын мэдээлэл аваарай participating USA universities
Суралцах мэргэжилийн жагсаалт:
• Agricultural and Rural Development
• Communications/Journalism
• Economic Development
• Educational Administration, Planning and Policy
• Finance and Banking
• Higher Education Administration
• HIV/AIDS Policy and Prevention
• Human Resource Management
• Law and Human Rights
• Natural Resources, Environmental Policy, and Climate Change
• Public Health Policy and Management
• Public Policy Analysis and Public Administration
• Substance Abuse Education, Treatment and Prevention
• Teaching of English as a Foreign Language
• Technology Policy and Management
• Trafficking in Persons Policy and Prevention
• Urban and Regional Planning
Дэлгэрэнгүйг : Public Affairs Section of the U.S. Embassy or Bi-national Fulbright Commission in your country/ http://
Европын орнуудын засгийн газраас олгодог тэтгэлэг
1. "Netherlands Fellowship Programme"
Голландын аль нэг их дээд сургуульд магистр, доктор ,богино хугацааны сургалтуудад суралцах бол өөрсдийн хүсэлт өргөдөлийг илгээн хамрагдах боломжтой. Нийт 51 оронд олгодог https://
Албан ёсны вэб хуудас –https://
2. "Norwegian Quota Scholarship Scheme"
Тэтгэлэгт хамрахдаа энэхүү линкээр орж participating institutions' websites судалж үзэх, жагсаалтанд хамрагдаж буй сургуулиудын баклавр, магистр ,докторын сургалтанд 2015 оны 9 сард эхлэн суралцах бол өөрийн суралцаж буй йх дээд сургуулийн удирдлагаар дамжуулан хүсэлтээ илгээх шаардлагатай. Тэтгэлэгийг олгохдоо 30% тэтгэлэг 70%зээлийн нөхцөлтэйгээр олгодог боловч суралцаж дүүргээд өөрийн эх орондоо ажиллаж буй төгсөгчидийн 70% зээл тэтгэлэг болдог.
Дэлгэрэнгүйг : http://siu.no/eng/
3."DAAD Scholarships for Development-Related Postgraduate Courses"
Германы засгийн газраас магистрын сургалтанд 50% , 100% тэтгэлэг олгодог. Тэтгэлэг авах боломжтой сургуулийн нэрсийг энэ линкээр list of eligible postgraduate courses for 2015/2016. үзнэ үү. Энэхүү жагсаалтанд хамрагдаж буй улсын иргэд хамрагдах боломжтой https://www.daad.de/
Албан ёсны вэб хуудас :http://www.daad.de/
4. "Swiss Government Excellence Scholarships"
Тэтгэлэг 180 орчим улсын докторын буюу докторын дараах судалгааны ажилаа Швейцарийн төрийн санхүүжилттэй аль нэг сургуулийн буюу Швейцарийн хүлээн зөвшөөрөгдсөн байгууллагад хийж гүйцэтгэх эрдэм шинжилгээний ажилтануудад олгоно. Тэтгэлэгт сар бүрийн оюутаны цалин, сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгал, байрны зардалууд багтана.
http://www.sbfi.admin.ch/
5. "Swedish Institute Study Scholarships"
Шведийн их дээд сургуулиудад магистраар суралцах хүсэлтэй хөгжиж буй орнуудын оюутнуудад Шведийн засгийн газарын тэтгэлэг олгодог. Тэтгэлэгт сургалтын төлбөр, амьжиргааны зардал, зарим нэг аялал жуулчлалын зардал,даатгал зэрэг багтдаг. Ойролцоогоор 550 тэтгэлэг санал болгодог. Сонгогдох эрхтэй магистрын програмуудын жагсаалт албан ёсны вэб сайт дээр https://studyinsweden.se/
6. "Denmark Government Scholarships for Non-EU Students "
Дани Засгийн газар Дани улсад магистраар суралцах хүсэл эрмэлзэлтэй олон улсын оюутнуудыг талархан хүлээн авч байна. Тэтгэлэгийн тоог Европын Холбоо / Данийн Боловсролын яамнаас жил бүр тодорхойлдог. Дээд боловролийн байгуулагуудын жагсаалт – албан ёсны вэб сайт : http://studyindenmark.dk/
7. "Italian Government Scholarships for Foreign Students"
Италийн иргэн, гадаадын иргэн аль аль нь Итали-д суралцахад Италийн Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах боломжтой. Италийн улсын сургуулиудад магистр, баклавр Итали хэлний сургалтуудад суралцахад олгоно.
Дэлгэрэнгүйг : http://www.esteri.it/MAE/
8. " Eiffel Scholarships in France for International Students"
Францын гадаад харилцааны яамнаас санаачлилсан Францын дээд боловролийг байгуулагуудад хамгийн сайн гадаад оюутнуудыг татах зорилготой Эйфелийн тэтгэлэгт хөтөлбөрөөр дамжуулан магистр, докторын сургалтанд хөнгөлөлт олгодог.
Суралцах чиглэл :
• инженерийн шинжлэх ухаан, тухайлбал математик, физик, хими нано, био технологи, дэлхий, байгаль орчин, мэдээлэл зүй, харилцаа технологи зэрэг
• эдийн засаг, менежмент
• хууль, Улс төрийн
Дэлгэрэнгүйг : http://
Австрали Шинэ Зеландын засгийн газруудаас олгодог тэтгэлэг
1. "Australia Awards Scholarships"
Энэхүү тэтгэлэг хөгжиж буй орнуудын залуучуудыг дэмжих зорилготой ба тэтгэлэгээр суралцаж дуусаад эх орондоо ирж суралцсан мэдлэгээ бусдад түгээх эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах явдал юм. Мэргэжил дээшлүүлэх сургалт, бакалавр магистр, докторын сургалтанд олгогддог энэ тэтгэлэгт сургалтын зардал ,оюутаны даатгал, ирж буцах онгоцны билет, амдьрах өртөгийн зардал багтана.
Дэлгэрэнгүйг : http://www.ausaid.gov.au/
2. "Endeavour Postgraduate Scholarships in Australia for International Students"
Магистрын 2 жил, докторын 4 жилийн сургалтанд олгодог тэтгэлэг юм. Уг тэтгэлэгт тэнцсэн тохиолдолд суралцах хугацааны сургалтын зардалыг бүрэн даахаас гадна, аялалд 3000AUD, орон байр тохижилтын тэтгэмж 4000AUD, сарын оюутаны тэтгэмж 3000AUD, эрүүл мэндийн даатгал зэрэг багтдаг. 2016 оны хичээлийн жилийн бүртгэл 2015 оны 4 сард эхлэнэ.
Дэлгэрэнгүйг : https://aei.gov.au/
3. "Australia International Postgraduate Research Scholarships"
Магистр Докторын судалгааний ажил хийх гадаад оюутанууд судалгаа шинжилгээг хийж гүйцэтгэх явцдаа Австралийн тэргүүлэгч судлаач нартай хамтран ажилсанаар туршлага хуримтлуулан мэдлэг олж авах боломжийг олгодог тэтгэлэг юм. Жил бүр 330 оюутанд олгодог бөгөөд сургалт , даатгалын зардал багтдаг.
Дэлгэрэнгүйг : http://education.gov.au/
4. "New Zealand Development Scholarships"
Хөгжиж буй орнуудын дипломын дараах сургалтад хамрагдагчид Шинэ Зеландын их дээд сургуулиудад суралцсанаар олж авсан мэдлэг туршлагаа өөрсдийн эх орондоо шинэчлэл хийх, хөгжилд дэвшилд хувь нэмэр оруулахад нь дэмжиж, туслах зорилгоор олгодог энэ тэтгэлэгт сургалтын зардал, хоёр талын нислэг, эрүүл мэндийн даатгалыг олгодог.
Дэлгэрэнгүйг : http://www.aid.govt.nz/
Азийн засгийн газруудаас олгодог тэтгэлэгүүд
1. "Japanese Government Scholarships for International Research Students"
Японы Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамнаас магистр, мэргэжил дээшлүүлэх сургалтуудад Японы их дээд сургуулиудад суралцах гадаад оюутануудад олгодог тэтгэлэг юм. Сургалтын бүрэн зардал сар бүрт тэтгэмж 143,000-145,000 иен, сар бүрт оюутаны цалин 2,000 or 3,000 иен хоёр талын нислэг, зарим судалгааны ажилын зардалууд багтдаг. Дэлгэрэнгүйг : http://www.mext.go.jp/
2. "Chinese Government Scholarships-Bilateral Program for International Students"
Хятадын засгийн газартай боловсрол солилцооны гэрээтэй улс орнууд, их дээд сургуулиуд, олон улсын байгуулагуудын хүрээнд хэрэгждэг ба бакалавр, магистр, доктор, эрдэм шинжилгээ судалгааны хөтөлбөрүүдэд 100 буюу 50 хувиар олгодог тэтгэлэг юм. 100 хувийн тэтгэлэгт сургалтын зардал, сарын тэтгэмж, орон сууцны зардал, даатгал багтана. 50 хувийн тэтгэлэгт зарим тэтгэмжүүд хасагддаг. Дэлгэрэнгүйг : http://www.csc.edu.cn/
3. "Taiwan Scholarships for International Students"
Тайваны засгийн газар боловсролын яамаараа дамжуулан Тайваны их дээд сургуулиудад бакалавр, магистр, докторын сургалтанд суралцах хүсэлтэй гадаад оюутануудад олгоно. Тэтгэлэгт сургалтын зардал тэтгэмж багтана. Дэлгэрэнгүйг :http://
4. "Turkey Scholarships for International Students"
Туркын засгийн газраар бүрэн санхүүждаг энэхүү тэтгэлэг нь магистр, докторын сургалтаар Туркын их дээд сургуульд суралцах гадаадын оюутануудад олгогддог. Тэтгэлэгт сар бүрийн оюутаны цалин, бүтэн сургалтын зардал, турк хэлний нэг жилийн бэлтгэл, улсын мэдлийн оюутаны байр, хоёр талын нислэгийн зардал, эрүүл мэндийн даатгалыг бүрэн олгодог.
Дэлгэрэнгүйг : http://
5. "Malaysian Government Scholarships"
Малайзын боловсролын яамнаас санаачилсан энэхүү хөтөлбөр нь дэлхийн хамгийн ухаалаг залуучуудыг Малайзын дээд боловсролын хөтөлбөрүүдэд суралцуулах зорилготой юм. Тэтгэлэгт бүрэн сургалтын зардал, ном сурах бичгийн зардал, эрүүл мэнд аялалын даатгал, гэх мэт бүх шаардлагатай зардалуудыг багтаасан байдаг.
Дэлгэрэнгүйг : https://
6. "Korean Government Scholarships"
Солонгос улсад дээд боловсрол эзэмших хүсэлтэй гадаад оюутануудад олгодог боломжит хөтөлбөр бөгөөд үүгээрээ дэлхийн удирдагчдыг олшруулах, дэлхийн хэмжээнд Солонгосын нөхөрсөг хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм. Тэтгэлэгт сургалтын бүрэн зардал, ном сурах бичгийн зардал, эрүүл мэнд аялалын даатгал, гэх мэт бүх шаардлагатай зардалуудыг багтаасан байдаг.
Дэлгэрэнгүйг : http://www.niied.go.kr/
Эх сурвалж: student.org.mn