Аэрофлот авиа компанийн орон нутгийн нислэгт сууж явсан нэгэн орос эр согтуудаа агсам тавьж, онгоц барьцаалахыг оролдсон тул тус онгоц нь Сибирьд ослын буулт хийжээ. Харин “онгоц барьцаалах оролдлого” нь бүтэлгүйтсэн өнөөх эрийг цагдаагийн газар саатуулсан байна.
Хэрэгтэн нь онгоц хөөрөөд удаагүй байхад онгоцны ахмадын бүхээгийн хаалгыг онгойлгохыг завдан, нисгэгчийг яаралтай Афганистан руу нисэхийг шаардан, зандарсан бөгөөд түүнийг нислэгийн багийнхан зэвсэгтэй байна гэж бодоод ослын буулт хийсэн аж. Аэрофлот авиа компанийн су-1515 онгоц нь Сибирийн Сургут хотоос Москва руу нисч явсан бөгөөд хэрэгтэн тухайн үед зэвсэггүй байсан нь хожим ойлгомжтой болжээ.
Онгоц ослын буулт хийсний дараа хамгаалалтын албаныхан орж ирэн, өнөөх эрийг авч гарч буй бичлэгийг Оросын Россия-24 сувгаар гаргасан байна. Цагдаагийн газраас түүнд хүч хэрэглэн, онгоц барьцаалахыг оролдсон хэргээр хавтаст хэрэг үүсгэсэн аж. Орост иймэрхүү хэрэг үйлдсэн этгээдийг 7-12 жил хорих ялаар шийтгэдэг хуультай. Согтуу хүмүүс нислэгийн үеэр агсам тавих явдал Орост үе үе тохиолддог ч үүнээс болж ослын буулт хийсэн явдал бараг байдаггүй аж.
Эх сурвалж: Telegraph.co.uk
Холбоотой мэдээ