
Эрүүл мэндийн яамны мэдээгээр 2010 оны эхний хагас жилийн байдлаар 1000 хүн амд ногдох төрөлт 12.2, нас баралт 3.2, хүн амын ердийн цэвэр өсөлт 9.0 болсон бол.
Улсын хэмжээгээр энэ оны эхний хагас жилийн байдлаар нэг хүртэлх насандаа 710 хүүхэд эндэж, өмнөх оны мөн үеийнхээс найман хүүхдээр буюу 1.1 хувь, 1-5 хүртэлх насандаа эндсэн хүүхдийн тоо 190 болж, 89 хүүхдээр тус тус нэмэгдэж, харин эхийн эндэгдэл 15 болж, 9 эхээр буурсан гэсэн дүн мэдээ байна.
Б.Алтансүх