АНУ-ын Миамид болж буй “Miami Open” тэмцээнд хоёрт эрэмбэлэгдсэн ОХУ-ын Мария Шарапова хоёрдугаар тойргоос тоглолтоо эхлүүлсэн ч ялагдал хүлээжээ. Тэрээр нутгийн теннисчин Дариа Гавриловат хоёр үеийн турш 6:7, 3:6-аар хожигдон энэхүү тэмцээнийг орхиж байна. Пүрэв гаригт болсон тэдний тоглолт 1 цаг 49 минтад болов.
-Дариа Гаврилова 2010 онд Залуучуудын анхдугаар наадамд түрүүлж байжээ-
Шараповаг буулган авсан Гаврилова гуравдугаар тойрогт Японы Куруми Наратай оноолт таарсан байна. Энэ жил 21 настай Гаврилова Оросод төрсөн ч Австралид суурин амьдардаг. Түүний дэлхийн чансаа гуравдугаар сарын 23-ны өдрийн байдлаар 97-д бичигдэж байна. Гавриллва 2010 онд Сингапурт болсон Залуучуудын анхдугаар олимпийн аварга аж.
“Miami Open” тэмцээний гуравдугаар тойрогт топ теннисчдээс дөрөвт эрэмбэлэгдсэн Данийн Возняцки, Польшийн Радваньска(7), АНУ-ын Винус Уильямс(16), Австралийн Саманта Стосур(23) нарын шилдгүүд шалгараад байна. Тэдэн дунд Винус Уильямс-Стосур нар гуравдугаар тойрогт оноолт таарчээ.
Тус тэмцээний нийт шагналын сан 6 сая 157 мянган ам.долларт багтаж байна.
Ч.БОЛОР