Солонгост хууль бусаар амьдрах гадаадынхны тоо нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Солонгост хууль бусаар амьдрах гадаадынхны тоо нэмэгджээ

Визний хугацаа нь хэтэрсэн хүмүүсийн тоо өнгөрсөн онд 160 мянга орчим байсан бол энэ онд 264 мянга болж өсжээ.

Солонгост хууль бусаар амьдрах гадаадынхны тоо нэмэгджээ

Өмнөд Солонгосын хууль зүйн яамны мэдээлснээр энэ онд тус улсад хууль бусаар оршин сууж  буй гадаадын иргэдийн тоо 350 мянгад хүрчээ. Энэ нь өмнөх оныхоос 41,5 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Тус улсын “Chosun Ilbo” сонинд бичсэнээр хууль бусаар оршин суух гадаадын иргэдийн тоо ийнхүү эрс нэмэгдсэн нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа бол Хууль зүйн яам өнгөрсөн жил болсон Пёньчаны олимпийн үеэр гадаадын иргэдийг чөлөөтэй нэвтрүүлсэнтэй холбоотой гэж үзжээ.

2018 онд нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 8,350 вон болж нэмэгдсэн байна. Өмнө нь 7,350 вон байсан юм. Одоогийн байдлаар нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1.745.150 вон байгаа ажээ.

Мөн Хууль зүйн яамны мэдээллээс харахад богино хугацааны аяллын визээр ирсэн хүмүүс хууль бусаар ажил эрхлэх нь 58 хувиар өссөн байна. Визний хугацаа нь хэтэрсэн хүмүүсийн тоо өнгөрсөн онд 160 мянга орчим байсан бол энэ онд 264 мянга болж өсжээ.

Эх сурвалж: KOREATIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж