ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины экс эхнэр Людмила Путина өөрийн нөхрийг хэдийнэ алагдсан, одоо түүнийг орлон тоглогч орлож байгаа хэмээн Германы “Die Welt” гэх сонинд ярилцлага өгсөн талаар pilar-lar-lar.livejournal.com сайт мэдээлжээ. Путины эхнэрийн өгсөн энэ ярианы үнэн, худлыг хэн ч баталж, ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа ч дэлхий нийтэд шуугиан тарьсан хэвээр байна.
ЛЮДМИЛА ПУТИНА:
-Харамсалтай нь, миний нөхөр аль хэдийн амьд байхаа больсон. Түүний нэрээр маш олон зүйл хийгдэж байгаа учраас би энэ тухай ярихгүй байж чадахгүй нь. Тэд маш аймшигтай хүмүүс. Тэднийг хэн ч зогсоож чадахгүй. Нөхрийг маань алсан шигээ намайг болон охидуудын минь амь насанд заналхийлэх вий гэж би айж байна.
Манай гэр бүл бусдын хувьд үлгэр жишээ авахаар сайхан гэр бүл байгаагүйг нуухгүй. Би тагнуулын жирийн нэгэн офицер залууд дурлан, нөхөрт гарч байлаа. Гэвч бодит амьдрал дээр тэр шал өөр хүн байсан. Путин харгис хэрцгий, дарангуйлагч байсан. Тэр намайг хүн байна ч гэж тоодоггүй. Намайг огт байхгүй юм шиг л ханддаг байсан. Би түүнд зөвхөн түүний хүүхдүүдийн эх, бичиг баримтан дээрх эхнэрийн тодорхойлолт төдийд л хэрэгтэй байсан. Үүнийг одоо ярихад хэцүү байгаа ч Путин намайг зодож, доромжилдог байсан. Түүнтэй хамт амьдрах эрүү шүүлт шиг байсан. Би тэмцэх гэж хичээсэн, салах гэж хэд хэдэн удаа оролдсон. Намайг дуугүй болгохын тулд сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүртэл хэвтүүлж байсан. Тэнд үнэхээр там шиг өдрүүдийг би туулсан. Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм хэрэглүүлж, удаан хугацааны турш нарын гэрэл харахгүй, хоригдож байлаа. Хүнтэй ч уулздаггүй байсан. Энэ бүхнийг эргэн санахад одоо миний айдас хүрч байна. Өөртөө итгэлтэй залуу эмэгтэйгээс ердөө сүүдэр минь л үлдэж. Эцэстээ тэндээс гарахын тулд би бүгдийг зөвшөөрсөн.
Гэлээ гэхдээ түүний үхлийн дараа энэ бүхнийг тайлбарлахад хэцүү байна. Түүний хувьд маш хүнд хэцүү өдрүүд олон байсан. Мэдээж тэр надад юу ч хэлдэггүй. Нас барахаас нь сарын өмнө нэг шөнө охидуудыг нь аваад явсан. Хаашаа гэдгийг нь би мэдээгүй. Түүний дараа Путин ор мөргүй алга болсон. Шөнө хэдэн хүн манайд ирж, бүх бичиг цаасыг нь нэгжиж, байрны ханыг хүртэл тогшин үзэж, нэгжлэг хийсэн. Тэгээд тэд надад нэг л зүйлийг хэлсэн. “Амьд байхыг хүсвэл чимээгүй бай” гэж… Би их айсан. Тэр хүмүүсээс охидынхоо аавын талаар асуухад "Чухал ажилтай байгаа. Үндэсний аюулгүй байдалтай холбоотой учир хэлэх боломжгүй" гэж хариулсан. Ингээд хэд хоногийн дараа Путины орлон тоглогч гарч ирсэн. Гаднаас нь харахад тэр Путинтэй гайхмаар адилхан. Гэхдээ бидэнд бол тэр шал өөр хүн байсан. Би тэр хүнийг хараад л Путины үхлийг эртнээс бэлтгэж байжээ гэдгийг ойлгосон. Тэд намайг үнэнч эхнэрийн дүрд тоглох юм бол миний охид болон надад ямар нэгэн муу зүйл болохгүй гэж тулган шаардсан. Надад сонголт байгаагүй. Надад хүмүүс тусалсны ачаар би зугтаж чадсан. Тодорхой шалтгааны улмаас энэ аймшигт жүжгээс зугтахад тусалсан хүмүүсийг би нэрлэж чадахгүй нь. Гэрлэлт, гэрлэлтээ цуцлуулсан явдал бол миний хувьд аврал байсан. Би одоо гадаадад амьдарч байна. Айх аюул бага. Гэхдээ би Орост юу болж байгааг харах бүртээ үнэхээр их айж байна.
Орчуулсан Н.ЦЭНД
Холбоотой мэдээ