Катар дунд шөвөгт үлдлээ | News.MN

Катар дунд шөвөгт үлдлээ

Катар дунд шөвөгт үлдлээ

Катар дунд шөвөгт үлдлээ

Ази тивийн хөлбөмбөгийн АШТ-ий дунд шөвгийн төлөөх өрсөлдөөн өндөрлөлөө. Дунд шөвөгт өрсөлдөх сүүлчийн эрхийг Катар улсын шигшээ баг авсан. Катар болон Иракийн шигшээ багуудын тоглолт Абу-Даби хотын “Al Nahyan” цэнгэлдэх хүрээлэнд 14700 үзэгчдийн өмнө болж Катарын шигшээ багийн ялалтаар өндөрлөв.

Тоглолтын турш Ф.Санчесаар удирдуулсан Катарын шигшээ баг илүү санаачлагыг аван тоглож байсан бөгөөд хэд хэдэн аюултай довтолгоог үүсгэж байсан. Ингээд хожлыг шийдсэн цорын ганц гоолыг Катарын шигшээ багийн төвийн хамгаалагч Хишам Бассам тоглолтын 62 дахь минутанд 16-н гаднаас хаалттай цохилтоос оруулсан. Үүнээс өөр гоол ороогүй бөгөөд тоглолт 1-0 харьцаатай Катарын шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн ажээ. Катарын шигшээ баг тус тоглолтонд гоол алдалгүй хожил байгуулснаар Ираны шигшээ багийн хамтаар хаалгандаа ганц ч гоол алдаагүй цувралаа үргэлжлүүлж чадлаа. Дунд шөвгийн тоглолтууд 24-ий өдөр Вьетнам болон Японы шигшээ багуудын тоглолтоор эхлэнэ.

ДУНД ШӨВГИЙН ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:

  • Вьетнам – Япон. 1 сарын 24-ий 21:00 цаг
  • БНХАУ – Иран. 1 сарын 25-ны 00:00 цаг
  • БНСУ – Катар. 1 сарын 26-ны 21:00 цаг
  • АНЭУ – Австрали. 1 сарын 27-ны 00:00 цаг

Б.БЯМБАБАЯР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж