Хулгайн гэмт хэрэг үйлдэгчдийн 55 хувь нь 18-30 насныхан

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Хулгайн гэмт хэрэг үйлдэгчдийн 55 хувь нь 18-30 насныхан

Хулгайн гэмт хэрэг үйлдэгчдийн 55 хувь нь 18-30 насныхан

Монгол Улсад үйлдэгдэж байгаа гурван гэмт хэрэг тутмын нэгийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг. Цагаан сар дөхөхөөр хулгайн гэмт хэрэг хоёр дахин нэмэгддэг аж. Цагдаагийн ерөнхий газраас гаргасан мэдээллээр Монгол Улсад сүүлийн 10 жилд 77 мянган хулгайн гэмт хэрэг бүртгэгджээ. Үүнийг задлаад тооцвол жилд 7000 гаруй, сард 600 гаруй, өдөрт 21 хулгайн хэрэг үйлдэгддэг байна.

Хулгайн гэмт хэрэг нэмэгдэхэд нийгэм, эдийн засгийн байдал, ядуурал, ажилгүйдэл нөлөөлдөг байна. Мөн хулгайн хэргийг ажилгүй, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн залуус, давтан хэрэгтэн үйлддэг аж. Тухайлбал, хулгайн гэмт хэрэг үйлдэгчдийн 75 нь эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн, 16 хувь нь оюутан байдаг байна. Түүнчлэн нийт хулгайн гэмт хэрэгтнүүдийн 55.3 хувийг 18-30 насныхан эзэлж байна. Мөн бүлэглэн хулгайн гэмт хэрэг үйлдэгчдийн ихэнх нь 14-20 насныхан байдаг бол тэдний олонх нь 1-2 удаа давтан хулгайн гэмт хэрэг үйлддэг байна.

Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд хаалга, цонхондоо бэхэлгээ хийх, хөрш айлаа хянах, сэжигтэй тохиолдол гарвал цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна. Хуулийн дагуу бусдын эд зүйлийг хулгайлсан этгээдийг 7-30 хоног баривчилж, эсвэл зургаан сараас 12 жил хүртэлх хугацаагаар хорих заалттай юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж