Д.Цогтбаатар: 10 гаруй Элчин сайдыг шинээр томилно | News.MN

Д.Цогтбаатар: 10 гаруй Элчин сайдыг шинээр томилно

Д.Цогтбаатар: 10 гаруй Элчин сайдыг шинээр томилно

Д.Цогтбаатар: 10 гаруй Элчин сайдыг шинээр томилно

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатараас цаг үеийн асуудлаар дараах тодруулгыг авлаа.


-Н.Чимгүүндарь, Б.Хурц, Г.Тэнгэр нарыг Элчин сайдаар томилох саналыг  та буцаасан. Ямар шалтгаанаар буцаасан юм бэ?

-Н.Чимгүүндарь, Б.Хурц, Г.Тэнгэр нарыг Элчин сайдаас татаад оронд нь шинэ Элчин сайд оруулахаар ярьж байна. Дээр нь хугацаа нь дуусаад, шинээр томилох ёстой Элчин сайд нарын асуудал байгаа. Гадаад харилцааны яам энэ бүх Элчин сайд нарын асуудлыг нэгтгэж оруулахаар ажиллаж байна. Ойрын хугацаанд бид шинэ Элчин сайд нарын нэрийг оруулж ирнэ.

Тэдний  оронд ямар ямар хүмүүсийг томилохоор ярьж байгаа вэ?

-Шинэ хүмүүс оруулж ирэх учраас одоогоор нэрсийг нь хэлэх боломжгүй байна. Явах орон, явах хүмүүсийн хувиар солигдох магадлалтай. Ямар ч байсан яамныхаа төвшинд саналаа боловсруулчихсан байгаа.

-Өнгөрсөн оны сүүлээр хэчнээн Элчин сайдын хугацаа нь дууссан бэ?

-10 гаруй Элчин сайдын асуудал яригдана.

-Манайхтай харилцаа сайтай орнуудад Элчин сайдаа томилж чадахгүй байгаа нь сөрөг үр дагавар дагуулах юм биш үү?

-Дипломат албаны үйл ажиллагаа хэзээ ч тасалддаггүй. Элчин сайд нь томилогдоход тодорхой цаг хугацаа орно. Энэ хооронд түр хамаарагч ажиллаад төрийн ажил тасалдахгүй явж байдаг. Австрали, Тайландын Элчин сайд нар нь одоо ч ажиллаж байгаа. Буцааж эргүүлэн татаагүй байгаа.

-Элчин сайдуудын томилгоог албан тушаалын шагнал мэтээр ойлгох болсон. Уг шүүмжлэлд та ямар хариулт өгөх вэ?

-Тайланд, Австралид Ерөнхий сайдын зөвлөх байсан ч юм уу, гадаад яаманд насаараа ажилласан хүмүүс томилогдохоор оруулж ирж байсан. Төрийн албаны хууль хүчин төгөлдөр болсон. Ажлаа хийх ур чадвар, төрд ажиллаж байсан туршлага, төрөөс өгч байгаа даалгаврыг шинэлгээр сэтгээд биелүүлж чадах ур чадвар хүмүүсийн шалгуураар хүмүүсээ оруулж ирнэ.

-Манай улс ШХАБ-д элсэх эсэх асуудал юу болсон бэ. Өнгөрсөн хавар нэлээд яригдсан?

-Уг асуудлыг судлаачид судалж байна. Олон нийтээр ил тод хэлэлцүүлж  дараа нь УИХ-аар орсны дараа шийдэгдэнэ.

-Та салбарын сайдын хувьд ШХБА-д элсэх асуудлаар ямар байр суурьтай байна вэ?

-Судалгаанд тулгуурлаж шийдвэрээ гаргана. Түүнээс биш зүрх сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргахгүй. Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд юу чухал байна түүнд суурилж шийдвэр гаргана. Хэн нэгэн хүн уг асуудалтай холбогдолтой материалаа гүйцэт уншаагүй эсвэл ШХАБ-тай холбоотой нэг  ч  бодит баримтыг уншилгүйгээр санал бодлоо илэрхийлж байгаа нь өөр хэрэг. Эрдэмтэд асуудлаа судалж өнөөгийн олон улсын харилцааны өрнөл, хөгжил аюулгүй байдлын нөхцөл байдал  хэрхэн өөрчлөгдөж байна зэрэг энэ бүхэнд тулгуурлан хамтдаа шийдвэр  гаргавал зөв шийдвэр гарна.

-Манай улс Беларус  улсад Элчин сайдын яам нээх шаардлага байгаа юм уу?

-Улаанбаатар хотод аль болох олон элчин сайдын яамд байгуулагдах ёстой. Монгол Улсын олон улсын харилцаа Улаанбаатарт төвлөрч эндээ бодит төлөөлөлттэй байна гэдэг нь манай улсын хөгжил дэвшил, тусгаар тогтнол, аюулгүй байдалд энэ бүхэн зангидаж байдаг. Манайд Элчин сайдын яамаа нээж бид харилцан элчин сайдын яамаа нээхгүй гэж байхад Элчин сайдын  яамаа хаах тухай асуудал яригдаж байсан. Улаанбаатар хотод нээгдсэн нэг ч Элчин сайдын яам хаагдах ёсгүй гэсэн байр суурийг би хувьдаа баримталдаг. Намайг сайдаар томилогдоход УИХ дээр хамгийн их асуусан асуулт болох ОХУ-ын санкц  транзит тээвэрт хүндрэл учруулж ялангуяа Монголын бизнес эрхлэгчдэд үүсч байгаа асуудлыг шийдвэрлэхэд  Беларус улсад төлөөлөлгүйгээр шийдэх маш хэцүү. Ялангуяа Европтой хийдэг худалдааны чөлөөт байдлын эрх ашгийн асуудал хөндөгддөг. Хэрэв тухайн газар дипломат төлөөлөгчийн газрыг нь нээвэл эргээд бизнес эрхлэгчид, татвар төлөгчдөд хэрэг болох чухал  ажил юм.

-Өнөөдөр Ша Алам хотод Ш.Алтантуяагийн амь насыг хороосон хэргийн шүүх хурал болж байна. Уг асуудалд яамны зүгээс хэрхэн анхаарч байна вэ?

-Манай холбогдох консулын газраас байнга анхаарал тавьж ирсэн. Түүний аав С.Шаарийбууг би хүлээн авч уулзсан. Ш.Алтантуяагийн асуудалд анхаарлаа хандуулж дэмжин ажилладаг. Бангкок дахь манай Элчин сайдын яамнаас төлөөлөгч очиж шүүх хуралд  оролцож байна. Өнгөрсөн хугацаанд Малайзын талд мэдрүүлэхүйц Монгол Улс маш тааламжгүй хандаж байгаа гэдгээ бид мэдүүлэх бүх арга хэмжээг дипломат хэлбэрээр авсан.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МОРЬТОН 2019-01-23 202.9.42.183

ХӨӨРХИЙДӨӨ ХУРЦ ГЭДЭГ ХҮН 2021 ОНЫ СОНГУУЛЬ ДУУСТАЛ БАРЬЦААЛАГДЛААДАА ОДОО ЗҮГЭЭР 10 ЖИЛДЭЭ СОНГУУЛЬ \nХИЙХГҮЙ ГЭЭД ШИЙДВЭР ГАРГАМААР БАЙНАА СОНГУУЛИАР ЮУ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ ТИЙМ БОЛОХООР МАН ПОПРОЛГҮЙ ЗҮГЭЭР АЖЛАА Л ХИЙГЭЭД 10 ЖИЛ ЗҮТГЭЭД НЭГ ҮР ДҮНГ НЬ ҮЗМЭЭР БАЙНА НЯМДОРЖ МЭТИЙН ХҮМҮҮСИЙН СОНГУУЛЫН ШОУ ЭХЭЛЧИХСЭН БАЙНА ХАМАГ ХИЙСЭН АЖИЛЫГ ЧИНЬ НУРАНА ШҮҮ

Avatar

СУДЛААЧ ИРГЭН 2019-01-23 202.9.42.183

АМЕРИК МЭТ ТОМ ОРНУУД ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ МАШ ХҮЧТЭЙ АНХААРЧ МАНЙ ЭЛЧИНГҮҮД ОГТ ХАРЬДАГГҮЙ ХҮЛЭЭН АВДАГГҮЙ ГЭСЭНШҮҮ ТЭХЭЭР МАНАЙХ ОЛОН ОРОНД ЭЛЧИН СУУЛГАЖ МАНГАРТАХ ЯМАРЧ ШААРДЛАГАГҮЙ ТЭР МӨНГӨӨР ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛИА БАРИСАН НЬ ДЭЭР ЖИШЭЭ НЬ ЕВРОПТ НЭГ Л ОРОНД БУСДАА ХАМРААД СУУЖ БОЛНО ЭЛЧИН САЙД ЯМАР ҮҮРЭГТЭЙ СУУЖ БАЙГААГ ИРГЭДЭД НЭЭЛТТЭЙ МЭДЭЭЛЭЛДЭЭ

Avatar

Иргэн 2019-01-23 59.153.115.34

Женкогоос хойш Монгол Улс элчин сайд нараа томилж чадахаа больсон, гадаад нэр хүндээ ч жонхууруулсан даа … гадаад ажил нэг л явахаа байсан !!!

Avatar

Mongol hun 2019-01-23 107.77.225.158

Gadaad hariltsaanii said baij Shanhain baiguullagiin talaar bair suuri baihgui gedeg chini gutamshig. Chi dahin songogdohoo bish uls ornii ashig sonirhliig hamgaalah yostoi alban tushaaltan bishuu. Mergejliin hahuulch. N. Enbayariin gutliug dolooj baij garch irsen. Odoo Batbold bolon MCS-iin gutliug doloogch shuu dee. Avgai ni MCS-iin emnelegt zahilaar ajilladag yum

Avatar

Зочин 2019-01-23 79.55.231.124

Bvh asuudliig ard niiteer heleltsdeggvi yumaa mangaraa,tegvel UIH-gbaiguulah yamar hereg bna\nShab -d elseh asuudliig FSVYK-r shiideh vv kh kh kh \nDahin songogdohoo bodson archaagvi hulchgaruud…

Avatar

zochin 2019-01-23 122.201.19.66

Elchin said gedeg chini bas 1 byluu shuu dee.

Avatar

Зочин 2019-01-23 149.167.33.143

ЗА ТОХИРСОН ХЭНИЙГ Ч ЭЛЧИНГЭЭР ТОМИЛЖ БОЛНО Л ДОО. НЭЭГ ИХ ХЭЦҮҮ АЖИЛ БИШ. ХАРИН ДООГУУРХИ ХҮМҮҮС НЬ Л МЭРГЭЖЛИЙН ӨАЙВАЛ БОЛНО. ДААНЧ МАНАЙД АМНЫ САЛИА НЬ АРИЛААГҮЙ НЯЛХЧУУЛ АЮУЛТАЙ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ ТОМИЛОХ ГЭЭД БАЙГАА НЬ Л АЙМШИГ

Avatar

МОНГОЛЫН ЭЛЧИНГҮҮД ГЭЖ ИРГЭДЭЭ ТООДОГГҮЙ ЛЛРУУД БДГ 2019-01-23 139.5.218.119

Элчингүүд гэж сайд дарга нар, УИХ-ын гишүүд, тэдний авгай хүүхнүүд, НуА-нуудыг хоолонд оруулж дэлгүүр хэсүүлдэг л гол ажил хийдэг байсан хэвээрээ юу ???

Avatar

Zochin 2019-01-23 103.26.195.53

Zaluu diplomatuudg songoj tomilooroi..

Avatar

Иргэн 2019-01-23 103.26.194.60

Офшорчин н**ш.

Avatar

ХУРЦЫН БӨГСНИЙ АЛЧУУР 2019-01-23 202.179.26.49

Элчин мэрэгжил биш ш дээ.Дуртай нь хийж болдог зөөлөн суудал.

Avatar

Зочин 2019-01-23 202.21.96.134

Бурхан минь мэргэжлийн дипломат хүмүүсээ явуулж өгч үзээрэй. Ганди ч бил үү, иймэрхүү хүмүүсийн элчин сайд хийнэ гэж юу байдгийн. Элбэгдорж балай энэ орноор бүтэн тоглоод, одоо ч бурсан хэвээрээ байх шиг бна, хэнийг доромжлоод бна…

Avatar

Zochin 2019-01-23 66.181.178.176

Xarin myndag ajilladag yom bishy

Avatar

Зочин 2019-01-23 172.56.16.183

Элбэгдорж Монгол орны гадаад харилцааг ендерт ергесен шvv!!!

Avatar

Овтшар 2019-01-23 202.21.106.124

Мөнгөө оруулж ир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж