Сүхбаатар аймгийн BBS TV-н мэдээллийг хүргэж байна. 2015.03.27.
– Өнөөдөр Олон улсын театрын өдөр. Энэ өдрийг театрын уран бүтээлчид үзэгчид рүүгээ хандсан уран бүтээлүүдээр бэлэг барьж тэмдэглэдэг. Уран бүтээлчдийнхээ дунд спортын 5 төрлийн тэмцээнийг уламжлал болгон зохиодог юм байна.
-Энэ сарын 27-28-нд шилжих шөнө цаг урагшлуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан. Өнөө шөнө 02.00 цагт цагийг урагшлуулж зуны цагийн тоололд шилжинэ.
-Өчигдөр Сүхбаатар сумын 5-р багийн нутаг Энх-Амар гэдэг газар айлын бууцнаас гарсан түймрийг ОБХ-ийн алба хаагчид болон бусад мэргэжлийн ангийнхан шуурхай ажиллаж унтраажээ.
-Сүхбаатар аймгийн хэмжээнд үйлдэгдсэн гэмт хэргийн тоо буурчээ. Өнгөрсөн жилийн мөн үед 78 гэмт хэрэг бүртгэгдэж байсан бол энэ жил 68 болж 12,8 хувиар гэмт хэрэг буурсан байна. Мөн өмнө жилүүдэд согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо өсөх хандлагатай байсан бол он гарснаас хойш буурсан үзүүлэлттэй байгаа юм.
Эх сурвалж: BBS TV