Сүүлийн хоногт Орост томуугийн халдвар нэмэгджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

Сүүлийн хоногт Орост томуугийн халдвар нэмэгджээ

Сүүлийн хоногт Орост томуугийн халдвар нэмэгджээ

Энэ 2019 он гарсаар ОХУ-ын бүс нутгуудад томуугийн халдвар нэмэгдсэнийг Хэрэглэгчийн хяналтын албаны тэргүүн Анна Попова РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа онцоллоо. Ялангуяа хүүхдүүдийн дунд томуугийн халдвар түргэн тархаж, өнөөдрийн байдлаар 61 сургууль, 23 цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоогоод байгаа ажээ.

ОХУ-ын Засаг захиргааны 13 бүсэд томуугийн халдвар илүү тархацтай байгаа ажээ. Тухайлбал, Пермь, Алтайн хязгаар, Свердловск, Владимир, Новосибирск, Еврейн Автономит хязгаар, Карелия, Хабаровск, Бурят, Тюмень, Якут, Кемеровт томуугийн халдвар өндөр байна.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар томуугийн халдвар авсан нь шинжилгээгээр нотлогдож, эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо зургаан хувиар нэмэгдсэн байна. Шинжилгээ өгөгсдийн талаас илүү буюу 54 хувь нь халдвартай гэсэн онош тогтоогдож байгаа Анна Попова хэллээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж