Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл доор гадаадад сурч байгаа монгол мэргэжилтнүүдийн зуны лекц 2010 оны 7-р сарын 23-ны өдрийн 8.30 цагаас “Кемпински” зочид буудлын Хурлын танхимд болох гэж байна. Тус хурлаар эрдэм шинжилгээ, судалгаа болон технологийн чиглэлийн дагуу, мөн нийгмийн чиглэлээр дэлхийн хөгжингүй улс орнуудад сурч боловсорч байгаа эрдэмтэн судлаачид туршлага солилцон лекц унших гэнэ. Үйл ажиллагааг нээж Монгол Улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцогчдод баяр хүргэн үг хэлэх юм. Уг арга хэмжээнд Америк дахь Монголчуудын худалдааны танхим болон, барууны хөгжингүй орнуудад мэргэжилээрээ ажиллаж байгаа Монгол эрдэмтэд, мэргэжилтэн залуус лекц уншиж, илтгэл тавина. Зуны лекцийн үйл ажиллагаа нь 2010 оны 7 дугаар сарын 23-ны 8 цаг 30-аас 17 цаг хүртэл үргэлжлэх аж. Тус арга хэмжээнд нийт 10 гаруй эрдэмтэн судлаачид лекц унших гэнэ.
Б.Алт