Рок попынхон Солонгост цугларна

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Рок попынхон Солонгост цугларна

Рок попынхон Солонгост цугларна

Монголын рок попын зарим хамтлаг дуучид ирэх сард БНСУ-ыг зорих тоглолтын зараа түгээгээд буй. Солонгос дахь хаврын баярыг тохиолдуулан Хурд, Татар хамтгалаас гадна дуучин Ука, Т.Дэлгэрмөрөн нарын уран бүтээлчид Солонгос дахь монголчууддаа зориулан тоглолт хийх гэж байна.

Дуучин Т.Дэлгэрмөрөний хувьд ирэх сарын 3-нд БНСУ-ын Сөүл хотын Монгол таунд 35 мянган вонын үнэтэй тоглолт хийх гэнэ. Харин Хурд хамтлаг 25 жилийн ойн “Нар” тоглолтоо ирэх сарын 2-ны өдрөөс эхлэн 5-ныг хүртэл дөрвөн том хотод тоглох нь ээ.

Дуучин Ука мөн л ирэх сарын 3-нд 40 мянган вонын такстай тоглолттой бол Татар хамтлагийнхан бүх цаг үеийн шилдэг дуунуудаас бүрдсэн “Хайрыг хүндэл” тоглолтоо 40 мянган вонын такстайгаар ирэх сарын 4, 5-ны өдөр тоглох гэнэ. Ямартай ч БНСУ-д ажиллаж, амьдарч буй монголчууд баярын өдрүүдээр рок попынхноор хэдэн өдөр амьсгалах нь ээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж