Өнгөрсөн 2018 оны тоон үзүүлэлтээр Москва хотод гарсан замын ослоор нас барагчдын тоо долоон хувиар буурсан болохыг Москва хотын Захирагчийн тээврийн асуудал хариуцсан орлогч дарга Максим Ликсутов сэтгүүлчдэд мэдээллээ.
Энэ нь өмнөх 2017 онтой харьцуулсан тоо бөгөөд 2010 онтой харьцуулахад 40 хувь буурсан үзүүлэлт болохыг тэрбээр онцолсон байна.
Москва хот замын хөдөлгөөний ослыг бууруулахын тулд олон арга хэмжээ авч байгаагийн нэг нь замуудад тусгайлсан зурвас гаргасан явдал юм. “Өнгөрсөн 2018 онд нийт 37 километр урт тусгайлсан зурвасыг гаргасан. Энэ зурвасаар өдөртөө 3,3 сая зорчигч хөдөлгөөнд оролцож байна. Эдгээр зурвас дээр гарах ослын тоо эрс буурсан” хэмээн Максим Ликсутов хэллээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ