Москвагийн метро вагоны загвараа өөрчилнө

Хуучирсан мэдээ: 2019.01.24-нд нийтлэгдсэн

Москвагийн метро вагоны загвараа өөрчилнө

Москвагийн метро вагоны загвараа өөрчилнө

ОХУ-ын нийслэл Москва хотын метро вагоны загварыг өөрчлөхөөр одоо ид ажиллаж байна гэж Москва хотын Тээврийн газрын хэвлэлийн алба мэдээллээ.

Шинэ загварын вагонуудыг ирэх 2020 онд хэрэглээнд гаргах юм. Хэд хэдэн хувилбараар загварыг боловсруулж байгаа бөгөөд чухам ямар загвараар хийгдэхийг хотын иргэдээр шийдүүлэхээр төлөвлөж байна.

Төлөвлөж байгаагаа вагонуудын хаалгыг илүү өргөн болгож, мөн вагон хоорондын дамжих хэсгийг уртасгах юм. Бас жолоочийн бүхээгийг орчин үеийн удирдлагатай болгоно. Вагоны дотор талын дизайныг мөн зорчигчдод таатай байх загвар гаргаж байгааг Тээврийн алба мэдээлсэн байна. Зорчигчийн суудлууд нь илүү өргөн болохоос гадна суудал бүр USB залгууртай байх ажээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж