Өнгөрсөн Лхагва гаригт /2019.01.16/ НИТХ хуралдаж, хотын даргаар С.Мөнхчулууныг сонгосон билээ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Тэргүүн дэд дарга Г.Баясгалан өчигдөр албан ёсоор батламжлуулах хүсэлт ирээгүй байгаа талаар мэдээлж байсан юм.
Нэгдүгээр сарын 16-нд гарсан тогтоолыг Ерөнхий сайдад хүргүүлэхгүй байгаа нь Ерөнхий сайдын хуулиар олгогдсон эрхэд нь халдаж байна гэж үзэж байгаагаа тэрбээр өчигдөр тодотгосон. Тэгвэл НИТХ-аас өнөө өглөө тус албан бичгийг Ерөнхий сайдад хүргүүлсэн байна. Хотын даргаар сонгогдсон С.Мөнхчулууныг Төрийн ордонд явж байх үед нь тодруулахад дээрх мэдээллийг бататгасан юм.
Холбоотой мэдээ