Аргентины хөлбөмбөгчин сураггүй алга болжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Аргентины хөлбөмбөгчин сураггүй алга болжээ

Аргентины хөлбөмбөгчин сураггүй алга болжээ

Английн  Прьемер лигт тоглохоор болоод байсан  Аргентины хөлбөмбөгчин Эмилиано Сала шинэ багтайгаа бэлтгэл хийхээр Францаас Уэльс рүү жижиг оврын “Piper PA-46 Malibu”  онгоцоор явж байгаад Английн Ла Маншийн сувгийн орчимд Даваа гаригийн /2019.01.22/ шөнө сураггүй алга болсон байна.

Эрлийн ажиллагааны үеэр Ла Маншийн сувгийн ойролцоо далайн мандал дээр сүйрсэн онгоцны үлдэгдэл байж болзошгүй зүйл хөвж байсан ба амьд хүн үлдээгүй гэж үзсэн учраас Мягмар гаригийн /2019.01.23/ 17.00 цагт эрлийн ажиллагааг зогсоож, амиа алдсан гэж үзжээ. Түүнийг нисэх үеэр цаг агаарын байдал муу байжээ.

Аргентины Кларин сонинд бичсэнээр Сала нислэгийн үеэр онгоц осолдож магадгүй талаар найзуудын групп рүүгээ дуут шуудан илгээжээ. Дуут шууданд “Би шинэ багийнхаа бэлтгэлд оролцохоор Уэльс рүү нисч байна. Бид маргааш бэлтгэлээ эхэлнэ. Гэхдээ энэ онгоц сүйрэх юм шиг байна. Би үхэж байх шиг байна хайрт найзууд минь. Та нартайгаа Нант клубт маш их зүйлийг бүтээсэн. Бас хэзээ ч шантраагүй шүү.  Хэрвээ нэг цаг, эсвэл цаг хагасын дараа надаас ямар нэгэн мэдээ ирэхгүй бол намайг хайх хэн нэгэн рүү үүнийг илгээгээрэй. Би маш их айж байна” хэмээн хэлсэн байна.

Эрлийн багийн ахлагч Жорж Поланка “Piper PA-46 Malibu” бол маш хүчтэй ганц хөдөлгүүрт онгоц. Долоон хүнийг төвөггүйхэн тээвэрлэнэ. Гэхдээ өдийд Европын өвөл ямар байдгийг мэдсээр байж  яагаад заавал шөнө ниссэнийг би гайхаж байна. Энэ чинь ийм жижиг онгоцоор Антарктид дээгүүр нисэхтэй адил зүйл. Цаг агаар хэтэрхий хүйтэн байсан учраас онгоцны хөдөлгүүрийг гацаасан гэж бодож байна” хэмээн мэдэгджээ.

Түүний шүтэн бишрэгчид Нантес хотын төвд цугларан түүнтэй салах ёс гүйцэтгэн гашуудаж, Нантес клубын шар өмсгөлийг бэлгэдэн шар өнгийн цэцэгсийг өргөсөн байна. Мөн Уэльс дэх “Кардифф Сити” клубын байрны гадна талбайд хүмүүс цэцэг өргөжээ.

Аргентины хөлбөмбөгчин 28 настай Сала Францын Нэгдүгээр лигийн “Нантес” клубт тоглодог байсан ба энэ улиралд лигтээ 12 гоол оруулснаар хөлбөмбөгийн ертөнцийнхний анхаарлыг татсан байна. Ингээд удалгүй  Уэльсийн Кардифф Сити клуб түүнийг 20 сая ам.доллар худалдан авсан юм. Түүний хувьд багтайгаа хийх хамгийн анхны бэлтгэлдээ орохоор яваад ийм явдал тохиолдсон учир Кардифф Сити баг бэлтгэлээ цуцлаад байгаа ажээ. Тус клубын хувьд анх удаа ийнхүү өндөр үнээр шинэ тоглогч худалдан авсан нь энэ юм.

Эх сурвалж: NYTIMES

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
56
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж