Энэтхэгийн баруун хэсэгт байрлах Ражастан мужид гахайны томуу буюу А хүрээний H1N1 вирусын халдварын тархалт нэмэгдсээр байгаа ажээ. Нэгдүгээр сарын 1-нээс 17-ны өдрийг хүртэл А хүрээний H1N1 вирус нийт 40 хүний амийг авч одсон байна. Эмч нар гахайны томуугийн нийт 1036 тохиолдол бүртгэжээ.
Тус улсын Жодпур хотын 225 оршин суугч тус аюултай вирусын халдвар авсан нь тогтоогдсон байна. Өнгөрсөн онд тус улсад гахайны томуугийн улмаас 15 мянган хүн халдвар авч, 1100 гаруй хүн нас баржээ. “Medical Express”-т мэдээлснээр, хэдийгээр гахайны томуугийн тархалт өндөр буй ч Энэтхэгийн баруун мужид аялахгүй байх тухай зөвлөмж гараагүй байгаа аж.
Эх сурвалж: REN TV
Холбоотой мэдээ