Монголын волейболын холбооны нэрэмжит идэрчүүдийн Улсын аваргад оролцох шилдэг 32 багт эрх олгох бүсийн тэмцээн 3 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд болно.
– Баруун бүс – Завхан аймаг
– Хангайн бүс – Баянхонгор аймаг
– Төвийн бүс – Сэлэнгэ аймаг
– Зүүн бүс – Хэнтий аймагт тус тус явагдана.
Нийслэлийн бүсийн тэмцээн гуравдугаа сарын 22-24-нд, ХХЕГ-ын "Хилчин" спорт хорооны зааланд явагдаж охидын 4, хөвгүүдийн 4 баг эрхээ аваад байна.
Бүсийн тэмцээнийг шүүх шүүгчдийн бүрэлдэхүүнийг тодруулсан байна. Зүүн бүсэд МВХ-ны Ерөнхийлөгч Ц.Баярбаатар, Улсын шүүгч А.Баясгалан, шүүгч Б.Баярцогт, хангайн бүсэд Дэд ерөнхийлөгч Ц.Энхтүвшин, Улсын шүүгч Ц.Алтанбулаг, М.Баттөгс, Төвийн бүсэд Удирдах зөвлөлийн тэргүүлэгч С.Баяраа, Улсын шүүгч Х.Золдэлгэр, шүүгч Л.Мягмар-Очир, баруун бүсэд Удирдах зөвлөлийн тэргүүлэгч Т.Алтансүх, улсын шүүгч С.Мөнхдэлгэр, шүүгч Н.Тоджаргал нар тус тус томилогдон ажиллана.
Дашрамд, Эрэгтэй шигшээ баг эдгээр өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотод халз тоглолтуудад оролцож байна.
Ч.БОЛ