Их зохиолч Д.Нацагдоржтой "уулзах" үдэш

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Их зохиолч Д.Нацагдоржтой "уулзах" үдэш

Их зохиолч Д.Нацагдоржтой "уулзах" үдэш

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид “Жаргаагүй нар” түүхэн эмгэнэлт жүжгээ өнөөдөр /2019.01.23/ толилуулна. Их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн эл жүжгийн зохиолыг Урлагийн гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар бичсэн бөгөөд гол дүрд жүжигчин Б.Шинэбаяр, Н.Баярмаа нар тоглох юм. Найруулагчаар Б.Түвшин ажиллажээ.

Өнөө орой 19.00 цагт хөшгөө нээх эл түүхэн жүжигт 1922 оны Хүрээний эгэл амьдралаар эхэлнэ. Сайхан хүүхнүүд гунхалзаж, гоёмсог этгээд хувцастай ганц нэг залуус алхан, энгийн ард, лам хуврагууд зөрөлдөх ба Их зохиолч Д.Нацагдоржийн 26 наснаас нас барах хүртэлх амьдралыг харуулах юм. Бодит үйл явдлаас сэдэвлэсэн эл жүжигт үеийн үед дурсагдаж, цаашид мартахгүй байх санамжууд ч гарах юм.  “Жаргаагүй нар” өнөөдөр, маргааш "мандана".

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж