М.Сономпилын шүүх хурал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

М.Сономпилын шүүх хурал хойшиллоо

М.Сономпилын шүүх хурал хойшиллоо

НЭМЭЛТ 15.30 цагт: Нийслэлийн прокурорын газраас М.Сономпилд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянан хэлэлцлээ. Шүүх хуралд М.Сономпилын өмгөөлөгч Б.Доржсүрэн шүүх хурал давхацсан гэсэн шалтгаанаар хурлыг 2019 оны хоёрдугаар сарын 18-ны 10.00 цаг хүртэл хойшлуулсан байна.

Эрчим хүчний сайд асан М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2019.01.23/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 12.00 цагаас эхэлжээ.

Хэргийг сануулахад, Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг “Амгалан” дулааны станцыг өргөтгөсөн Хятадын “Чайна машинери, инженеринг” компанид татварын хөнгөлөлт үзүүлж, улсад хохирол учруулсан үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, хэргийг 2018 оны арваннэгдүгээр сард шүүхэд шилжүүлсэн билээ. Мөн түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 9-ны өдөр М.Сономпилыг шүүхэд шилжүүлсэн юм.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж