Асгат, Салхитын ордыг төр мэдэлдээ авсан нь зөв гэжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Асгат, Салхитын ордыг төр мэдэлдээ авсан нь зөв гэжээ

Асгат, Салхитын ордыг төр мэдэлдээ авсан нь зөв гэжээ

Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, Засгийн газрын 1993 оны 25 дугаар тогтоолоор “Монголросцветмет” нэгдэлд ашиглуулахаар шийдвэрлэснээс хойш ямар ч ажил хийлгүй өнөөг хүрсэн Асгатын мөнгөний ордыг төр мэдэлдээ авахаар шийдвэрлэснийг судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 78 хувь нь зөв хэмээн дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

Иргэд

-Оросууд хөрөнгө оруулалт хийж ашиглаж чадахгүй байгаа бол чаддаг хүнд нь шилжүүлэх хэрэгтэй. Буцаан авсан нь зөв болж,

Өдий болтол, 25 жил ашиглахгүй хаячихсан байхад Монголын төр юу хийж байсан юм бол гэж гайхаж байна. Энэ ордыг зүгээр хадгалаад байх ёсгүй. Одоо төр нэгэнт өөртөө авчихсан бол хурдхан үйл ажиллагааг нь эхлүүлж хуулийн хүрээнд ажиллуулах хэрэгтэй байна гэжээ.

Ерөнхий сайдын чиглэлийн дагуу ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, тагнуул, цагдаагийн тусгай, дотоодын цэргийн бүрэлдэхүүнтэйгээр Дундговь аймагт аймгийн прокурорын хяналтын дор тусгай ажиллагаа зохион байгуулсан. Тус аймгийн Гурвансайхан суманд байдаг алт, мөнгөний маш том орд болох Салхитын ордыг 2043, 2047 он хүртэлх ашиглалтын тусгай зөвшөөрлүүдийг цуцалсан. Энэхүү ажиллагаа, шийдвэрийг судалгаанд оролцсон 10 хүн тутмын найм нь зөв шийдвэр гэж үнэлжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд итгэх итгэлийн индекс тогтмол өсөлттэй байна

2019 оны нэгдүгээр сарын байдлаар улстөрчдийн рейтингийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүлж байна. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ хоёрт, Монгол Улсын Х.Баттулга гуравт жагссан бол УИХ-ын гишүүн С.Жавхлан, Ж.Батзандан нар айргийн тавд багтжээ.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Т.Аюурсайхан нар ТОП-10-т жагсчээ.

Тус судалгааны агентлагаас улстөрийн өндөр албан тушаалтнуудад итгэх итгэл, үйл ажиллагааны индексийг мөн гаргажээ.

Төрийн гурван өндөрлөгт итгэх итгэлийн индексийг сүүлийн саруудад хийсэн судалгааны дүнгээр харьцуулан харахад Ерөнхийлөгч Х.Баттулгад итгэлийн итгэлийн индекс өнгөрсөн оны наймдугаар сараас хойш тогтмол буурсаар байсан бол энэ сард харьцангуй өссөн байна.

Мөн Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд итгэх итгэлийн индекс тогтмол өсөлттэй байна. Харин УИХ-ын М.Энхболдод итгэх индекс энэ сард буурч, 10 онооноос 2,1 буюу олон нийт огт итгэдэггүй гэсэн үнэлгээ авчээ.

Иргэд С.Мөнхчулууныг танихгүй гэжээ

Судалгаанд оролцогчдын 54 хувь нь НИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын даргад С.Мөнхчулууныг дэмжиж томилуулах саналаа хүргээд байгаа асуудлыг сонссон, мэдээлэлтэй байгаа гэжээ.

Харин олонх нь энэ хүний талаар мэдээлэл муутай, танихгүй учир хотын даргад дэмжих эсэхээ мэдэхгүй байна гэжээ.

МАНАН-гийн эсрэг жагсаал, цуглааныг үргэлжлүүлэх ёстой

Судалгаанд оролцогчдын 83 хувь нь МАНАН-гийн эсрэг жагссан нь М.Энхболдыг огцруулснаар дуусах ёсгүй. Шударга бус бусад асуудлын эсрэг үргэлжлүүлэн тэмцэх ёстой гэжээ.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж