Хоёр байнгын хороо ирц бүрдэлгүй, хойшиллоо | News.MN

Хоёр байнгын хороо ирц бүрдэлгүй, хойшиллоо

Хоёр байнгын хороо ирц бүрдэлгүй, хойшиллоо

Хоёр байнгын хороо ирц бүрдэлгүй, хойшиллоо

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр үдээс өмнө хуралдах байсан ч ирц бүрдсэнгүй. Өмнө нь тус байнгын хорооны хуралдаан хэд, хэдэн удаа хойшилсон билээ. Өнөөдрийн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан юм. Гэвч энэ удаад ч мөн ирц хүрэхгүй байсаар байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа.

Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт товлогдсож, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль зэрэг асуудлыг хэлэлцэх байсан юм. Гэвч мөн л ирц хүрээгүй учраас хойшиллоо.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-01-23 202.9.43.71

Энхболд гээд худлаа хуцалдаад байсан тэнэгүүд хурлаа хийхгүй хуралдаа суухгүйгээс цааш юу хийх юм тийм болохоор УИХ тарсан нь дээр юм байнаа.

Avatar

Зочин 2019-01-23 58.108.110.54

ЯЗАРТЛАА ТАРГАЛСАН ЭНЭ ГАХАЙ ЧИНЬ МЯЛЗАНТАЙ ЮМ БИШ БЭЭЗ?!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж