УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр үдээс өмнө хуралдах байсан ч ирц бүрдсэнгүй. Өмнө нь тус байнгын хорооны хуралдаан хэд, хэдэн удаа хойшилсон билээ. Өнөөдрийн хуралдаанаар Өмгөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх байсан юм. Гэвч энэ удаад ч мөн ирц хүрэхгүй байсаар байнгын хорооны хуралдааныг хойшлууллаа.
Мөн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт товлогдсож, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль зэрэг асуудлыг хэлэлцэх байсан юм. Гэвч мөн л ирц хүрээгүй учраас хойшиллоо.
Холбоотой мэдээ