Таван төрөлт спортын тэмцээнд Хорооны баг тамирчид аваргаллаа

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Таван төрөлт спортын тэмцээнд Хорооны баг тамирчид аваргаллаа

Таван төрөлт спортын тэмцээнд Хорооны баг тамирчид аваргаллаа

Хөрөнгийн зах зээлийн мэргэжлийн оролцогчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Спортын олон төрөлт тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд сүүлийн шатны тоглолтуудаа хийж дүнгээ гаргалаа. Шатар, дартс, сагсан бөмбөг, ширээний теннис, гар бөмбөг гэсэн таван төрлөөр нийт долоон баг ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс Санхүүгийн зохицуулах хорооны баг тамирчид дартсын болон сагсан бөмбөг, гар бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй төрлүүдэд аваргалж, багийн дүнгээр тэргүүлэн шилжин явах “Аваргын цом”-ыг авчирлаа. Мөн шатрын төрөлд гуравдугаар байр эзлэн хүрэл медалийн эзэд боллоо.

Тэмцээний хоёрдугаар байрт “БиДиСек ҮЦК” ХК-ийн баг орсон бол “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК гуравдугаар байрт шалгарав.

Эх сурвалж: САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж