Шүүхийн шинжилгээний алба Идэр суманд ажиллав

Хуучирсан мэдээ: 2015.03.27-нд нийтлэгдсэн

Шүүхийн шинжилгээний алба Идэр суманд ажиллав

Завхан аймгаас мэдээлж байна.

2015 оны албаны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгуулж холбогдох хууль тогтоомжийг сурталчлах ажлын хүрээнд 3 дугаар сарын 19-ний өдөр Идэр сумын “Нээлттэй хаалганы өдөр”-ийг зохион байгуулж, иргэдэд Шүүхийн шинжилгээний албаны үйл ажиллагааг сурталчилсан байна. Мөн албаны танилцуулга, криминалистикийн самбар-1, шүүх эмнэлгийн самбар 1-ийг, ном товхимолууд болон техник хэрэгслийг дэлгэн харуулж, албанд хийгддэг бүх төрлийн шинжилгээ, шүүх эмнэлгийн талаарх мэдээллийг танилцуулжээ.

Тус өдөрлөгт 160 гаруй иргэн хамрагдаж, 20 гаруй иргэдэд албаны танилцуулга тарааж,   гарын хээний дардасыг тусгай зориулалтын бэхээр бэхжүүлэн цаасан дээр буулган иргэдийн гэрэл зургийг авч байгууллагын логоны хамт дурсгав. Нээлттэй хаалганы өдөрт оролцсон иргэдийн дунд “АХА” тэмцээн зохион  байгуулж эхний гурван байрыг шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль болон дурсгалын зүйлээр шагнаж урамшуулсан байна.

Эх сурвалж: www.zavkhan.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж