Ж.Ганбаатар: Намрын чуулганы хугацааг сунгаж хуралдуулах ёстой | News.MN

Ж.Ганбаатар: Намрын чуулганы хугацааг сунгаж хуралдуулах ёстой

Ж.Ганбаатар: Намрын чуулганы хугацааг сунгаж хуралдуулах ёстой

Ж.Ганбаатар: Намрын чуулганы хугацааг сунгаж хуралдуулах ёстой

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатараас цаг үеийн зарим зүйлийг тодрууллаа.


-УИХ-ын чуулган үүргээ гүйцэтгэж чадсангүй.  Ерөнхийлөгч  Х.Баттулга УИХ-ын намрын чуулганы хугацааг сунгах саналаа хүргүүлсэн. Таны хувьд чуулганыг сунгаж хуралдуулах шаардлага бий юу?

-Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаа. УИХ-ын 40 гишүүний бойкотоос болж намрын чуулган сар гаруй хугацаанд гацлаа. Энэ хугацаагаа нөхөж ээлжит бусаар хуралдах нь зөв. Цагаан  сарын үеэр амраад ээлжит бус чуулганыг зарлаж гацсан хуулийн төслүүдийг хэлэлцэх ёстой. Төрийн ажил тасралтгүй явах үүрэгтэй.

– Дараагийн УИХ-ын даргад та ямар шаардлага тавьж байгаа вэ?

– Дараагийн УИХ даргаар  олон сонгогдсон хүн томилогдоосой гэж хувь гишүүнийхээ хувьд хүсч байна.

-Татварын багц хуулийн төсөл намрын чуулганаар орж чадсангүй. Уг хуулийн төсөлд  таны хувьд  нэлээдгүй хүлээлт тавьж байгаа болов уу?

-Татварын багц хуулийг  хэлэлцэх үеэр олон  талаас ярих зүйл их бий. Хуулийн төсөл чуулганаар орж ирэх үеэр би өөрийнхөө саналыг хэлнэ. УИХ-ын байнгын хороодын  ирц хүрэхгүйгээс хуралдаж чадахгүй байна. Гишүүдийн ихэнх нь тойрогтоо  ажиллаж байгаа юм байна.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж