Орхон, Дархан-Уул аймаг тэргүүлж, Говь-Алтай, Архангай сүүл мушгив | News.MN

Орхон, Дархан-Уул аймаг тэргүүлж, Говь-Алтай, Архангай сүүл мушгив

Орхон, Дархан-Уул аймаг тэргүүлж, Говь-Алтай, Архангай сүүл мушгив

Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон, Өмнөговь аймгууд, Засаглалын үр ашгаар Говьсүмбэр, Сүхбаатар аймгууд тэргүүлжээ.

Орхон, Дархан-Уул аймаг тэргүүлж, Говь-Алтай, Архангай сүүл мушгив

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан 2018”-н үр дүнг өнөөдөр /2019.01.23/ танилцууллаа. Уг төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг долоо дахь жилдээ тодорхойлж байгаа аж. Аймгуудын өрсөлдөх чадварыг хэмжихдээ эдийн засгийн тамир тэнхээ, засаглал, бизнесийн үр ашиг, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн бүлгийн статистик мэдээлэл болон санал асуулга нийлсэн нийт 176 шалгуур үзүүлэлтүүдийг нэгтгэн тооцдог байна. Өрсөлдөх чадвар хамгийн сайн аймаг нь 100 оноотой байх ба бусад аймгуудыг үүнтэй харьцуулж дүнг гаргажээ.

Энэ удаагийн тайлангийн үр дүнгээс харахад Орхон, Дархан-Уул, Өмнөговь аймгууд өрсөлдөх чадвараараа тэргүүлжээ. Харин сүүлийн байруудад Дундговь, Говь-Алтай, Архангай аймгууд эрэмбэлэгдсэн байна.

Өрсөлдөх чадварыг хэмждэг үндсэн дөрвөн бүлгээр буюу Эдийн засгийн тамир тэнхээгээр Орхон, Өмнөговь аймгууд, Засаглалын үр ашгаар Говьсүмбэр, Сүхбаатар аймгууд тэргүүлжээ. Мөн бизнесийн үр ашгаар Дархан-Уул, Өмнөговь аймгууд, Дэд бүтцээр Орхон, Говьсүмбэр аймгууд тэргүүлсэн байна.

Аймгуудын өрсөлдөх чадварыг үнэлэх нийт 176 шалгуур үзүүлэлтийн ойролцоогоор 3/5 нь буюу 102 нь статистик мэдээлэл, 2/5 нь буюу 74 нь санал асуулгын мэдээлэл байдаг байна. Статистик мэдээллийн 15 хувь буюу 28 нь ерөнхий мэдээлэл байх ба өрсөлдөх чадварын индексийн тооцоололд ордоггүй, нэмэлт мэдээлэл өгөх зорилготой үзүүлэлтүүд аж.

Удирдах ажилтны санал асуулгын түүвэр судалгаанд Монгол Улсын 21 аймгийн бизнесийн байгууллагын удирдах ажилтнуудыг энгийн санамсаргүй түүврийн аргаар сонгон хамруулжээ. Түүврийн хэмжээг энгийн санамсаргүй, буцалтгүй түүврийн аргаар тодорхойлж, аймаг бүрээс дунджаар 50 удирдах ажилтан, нийт 1050 аж ахуйн нэг байгууллагуудын оролцоотойгоор түүвэр судалгааг явуулсан байна. Санал асуулга нь нийт 74 хаалттай асуулт, нэг нээлттэй асуултаас бүрдсэнийг дурдлаа.

Өрсөлдөх чадварын ерөнхий үнэлгээ-2018

  1. Орхон – 100 оноо
  2. Дархан-Уул – 96,68
  3. Өмнөговь – 94,82
  4. Дорноговь – 84,88
  5. Говьсүмбэр – 84,65
  6. Дорнод – 84,00
  7. Сэлэнгэ – 79,44
  8. Сүхбаатар – 79.30
  9. Өвөрхангай – 77,89
  10. Төв – 77,77
  11. Увс – 75,88
  12. Баян-Өлгий – 75,64
  13. Хэнтий – 71,55
  14. Хөвсгөл – 57,68
  15. Баянхонгор – 55,42
  16. Ховд – 54,55
  17. Завхан – 54,22
  18. Булган – 45,26
  19. Дундговь – 44,17
  20. Говь-Алтай – 43,98
  21. Архангай – 37,88

2018 онд хамгийн их өөрчлөлт гаргасан аймгуудыг дараах үзүүлэлтээр гаргажээ. Хамгийн их ахиц гаргасан аймгууд Дорноговь, Хэнтий, Говьсүмбэр, Өвөрхангай, хамгийн их буурсан аймгаар Булган, Архангай, Хөвсгөл аймгууд гарсан байна.

Энэхүү тайланг гаргахад “Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачилга хөтөлбөр” болон “Азийн сан” жил бүр санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байна. Судалгааг аймгуудын удирдлага, төр засгийн байгууллага, судлаачид болон олон нийтэд нээлттэй байлгах үүднээс http://aimagindex.mn/statistics цахим хуудсанд мэдээллийг байршуулжээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Хурц 2019-01-23 66.181.160.126

Гансэлэм гэгч эргүү төлөг шиг амьтан удирдаж байхад Алтай яаж өөдлөх вэ дээ. ИХ -д сууж байгаа АН - ын хэдэн мөнгөний гаруудаа төсөл, мөнгөөр хуурчихаад л ширэн нүүрлэн сууж байгаа чадваргүй, шуналтай , мэдлэг чадваргүй, хөгийн , хогийн гар даа. . . Энэ төлөгнөөс сайн юм хүлээгээд хэрэггүй...

Уугуул 2019-01-23 202.70.34.70

Говь-Алтай гэж яг л байрандаа л байна даа. Өөр юу гэхэв.

Зочин 2019-01-23 72.137.85.228

Ardiin nam shvteentei Altai aimag ulam uruudna.Songoson tvshee ni gej bas neg uchiraa olokhoo baiszn amitsn baidsg gesen

Batsukh 2019-01-23 66.181.160.97

Govi-Altai bl vnende baira aldahgvi bn shvv ter darga nar n yuga hj bn aimgaa hogjvlehgvi hvni shahaani darga gdeg n haragdaj bnoo Amgalanbaatar dargiin ved tergvvlj bsn aimag 2r jiliin dotor ymar hvmvvs udirdaj bgaag todoos tod haraas har harulj bno do darga nar n shiren nvvrt yum bh da

Зочин 2019-01-23 202.131.234.154

Пээ Амгаланбаатарын үед яаж тэгээд тэргүүний буюу 100 оноо авсан байж таарах уу??? Эрүүл ухаантай хүн үү, сэрүүн зүүдэлсэн байх даа

Б.Мөнх-Эрдэнэ 2019-01-23 183.177.97.238

Амгаланбаатар зохиомолоор байр эзлүүлсэн шүү

алтай 2019-01-23 66.181.160.10

энэ аймагт хотоос ирсэн гэр оронгүй байгууллага дээрээ байралчихсан хонцын сэтгэлгээтэй жаахан юм идэж уух гэж ирсэн дарга нар буцах хугацаагаа хүлээгээд юун аймаг орон нутгийн хөгжил ард түмний амьдрал ёстойл яамайл байна шүү дээ

Нямдорж 2019-01-23 66.181.161.43

Говь-Алтай аймгаас тэр гадны аймгийн дарга оронцогийг хөөж явуулаачээ. Гадны хүн гадны сэьгэлтэй л байдаг байхгүй юу.

Зочин 2019-01-23 202.126.89.57

Өмнөх оныхоос 1 бөйраар урагшилжээ

Зочин 2019-01-23 202.131.234.154

21 аймгаас баруун тав угаасаа л газар зүйн байрлал, алслагдмал хүн амын нүүдэл ихтэй гэдгээрээ 10-аас хойш л байна, нэг нь түрүүлж нөгөө нь угаасаа хамгийн сүүлд орно ш дээ

Зочин 2019-01-23 66.181.189.230

Энэ Амйгуудын өрсөлдөх чадварын тайлдан их чухал тоо байгаа юм даа уг нь

Зочин 2019-01-23 202.21.100.202

Газраа хамгийн онгичуулдаг, том уурхайтай аймгууд тэргүүнд жагссан нь юугаар шалгуур хийсэн нь бараг тодорхой. Энэ бидний мөрөөдөл юм гэж үү?

Шарөсөхөө 2019-01-23 66.181.186.142

Малын эмч, зоотехник 2 дарга болоод Архангайг мал болголоо доо, муу 2 малыг маханд тушаахсаг

зочин 2019-01-23 202.131.225.150

говь-Алтай, Архангай гэж хамгийн их улс төрждөг аймгууд сүүлийн 3 жил дараалан эцсийн байрт орлоо. энэ аймгуудын удирдлагыг солих шаардлагатай. улс төрчдийн гаро хөл болсон ямарч боловсрол, мэдлэггүй дээр соёлгүй, бүдүүлэг гарууд аймаг удирдаж чадахгүй л дээ

ѳхх 2019-01-23 202.179.31.40

сэлэнгахорр

Зочин 2019-01-23 202.179.31.40

сэлэнгэ

emzeg 2019-01-23 43.228.130.96

Hyatad hiltei oir aimguud ni ursulduh chadvar sain gej garaad, hol aimguud ni muu buursan gej garsan bhiin, gehdee ene tur zuuriin uzegdel bhoo, yavaandaa hoid aimguud bolon, govi altai bayankhongor, uvurkhangai gol aimguud bolno doo

Зочин 2019-01-23 202.126.89.57

Хөвсгөл аймаг засаг даргаа солио хот газараас залуу хүн олж тавь яасан хүн нь ухаан муутай аймаг вэ хөгждөггүй бушуу хурдан төмөр замаа тавиул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж