Станбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн Тк-342 дугаар аяллын онгоцоор манай улсын иргэн А /эмэгтэй/ 2011 оны есдүгээр сарын 17-ны өдрийн “Буянт-Ухаа 11” тоот штампыг хуурамчаар үйлдэж, улсын хил зөрчсөн байна.
Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын шалгагч С.Номинзаяа саяхан илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад хүлээлгэн өгчээ.
Мөн өчигдөр Өмнөговь аймгийн Шивээхүрэн боомтын зорчигч, тээврийн хэрэгслийн гарах чиглэлд улсын хилээр нэвтрэх гэж байсан иргэн Б гэгч ӨМА 1833 дугаар бүхий Ланд-100 маркын автомашины ачааны тээш болон арын суудлын дор 42 кг байгалийн улаан чулуу нууж хил нэвтрүүлэх гэж байсныг шалгагч Б.Өнөрбаяр, Д.Эрдэнэ, Н.Баттулга нар илрүүлсэн байна.
С.СҮРЭН