Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт Н.Наранбаатар яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн бүтээлийг театрынхаа тайзнаа амилуулна.
Найруулагч Н.Наранбаатар энэ удаа яруу найрагч, зохиолч Л.Өлзийтөгсийн "Ярилцлага" хэмээх онц сонирхолтой бүтээлээр үзэгчдийн мэлмий, оюуныг баясгах нь ээ. Тус театраас 2019 оны анхны шинэ уран бүтээлийн дүрийн хуваарилалт хийгдсэн бөгөөд ирэх сард нээлтээ хийхээр товлоод байгаа ажээ. Шинэ дүр төрх, шинэ тавилт гээд үзэгчдийн сонирхлыг ихээр татаж буй шинэхэн уран бүтээлийн хүлээлт хэдийнэ үүсээд байна.
Холбоотой мэдээ