Япон Улсын Осака, Кобе хотод албан айлчлал хийлээ

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Япон Улсын Осака, Кобе хотод албан айлчлал хийлээ

Япон Улсын Осака, Кобе хотод албан айлчлал хийлээ

ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян энэ сарын 15-20-ны өдрүүдэд Япон Улсын Осака, Кобе хотод албан айлчлал хийлээ.

Айлчлалд Монгол Улсын Шадар сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Л.Саянаа, Дархан-Уул, Хөвсгөл аймгуудын Засаг дарга нар оролцсон юм.

Энэ үеэр  Олон Улсын сэргээн босголт, тусламжийн хуралд оролцож “Гамшгийн дараах сэргээн босголтод оролцогч талуудын хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүллээ.

Мөн Осака мужийн Хигаши Осака хотын захирагч Нода Ёшиказу болон Сакай хотын орлогч дарга Хазама Эмико нартай албан уулзалт хийж, хамтран ажиллах санал солилцохын зэрэгцээ Кобе хотноо тохиосон “Ханшин Аважи”-ийн газар хөдлөлт, байгалийн гамшгийн хүндэтгэлийн арга хэмжээнд оролцлоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж