“Бид уучлахгүй” хөдөлгөөн албан ёсных болжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

“Бид уучлахгүй” хөдөлгөөн албан ёсных болжээ

“Бид уучлахгүй” хөдөлгөөн албан ёсных болжээ

“Бид уучлахгүй” цахим жагсаалд нэгдсэн залуусын төлөөлөл албан ёсоор Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлж, “Бид уучлахгүй” ТББ болжээ. Энэ талаар хөдөлгөөний залуус өнөөдөр /2019.01.23/ Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.


Бид уучлахгүй” хөдөлгөөний тэргүүн Б.Мөнхцэлмэг “Өнгөрөгч 2018 оны арваннэгдүгээр сард Засгийн газрын тусгай сангийн зээлтэй холбоотойгоор цахим орчинд “Бид уучлахгүй” хөдөлгөөнийг эхлүүлсэн. Энэ хөдөлгөөн маань албан ёсоор хуулийн этгээд болж, нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага боллоо. Засгийн газрын тусгай сангийн зээлтэй холбоотой мэдээллийг анх гурван нээлттэй мэдээлэлд тулгуурлаж илрүүлсэн. Үүнд Шилэн дансны хуультай холбоотой датад тулгуурласан, Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй дата, Авлигатай тэмцэх газрын хөрөнгө оруулгын мэдүүлгийн сайтаас иргэд өөрсдөө мэдээллийг хайж, Монголд авлигын хэргийг ингэж илчилж болдог гэдэг сэдлийг өгсөн. Ирэх сарын 15-нд төрийн 40 мянган албан тушаалтан Авлигатай тэмцэх газар хөрөнгө орлогын мэдүүлгээ мэдүүлнэ. Өнөө өглөө авсан мэдээгээр 15 мянган албан хаагч бүртгүүлсэн, УИХ-ын 76 гишүүнээс хоёр нь дөнгөж хөрөнгө орлогын мэдээгээ өгсөн байна. Тиймээс төрийн байгууллагуудын мэдээлэл, тэтгэлэгт хөтөлбөрүүд, сонгон шалгаруулалтыг нээлттэй болгохыг шаардаж ажиллана “ гэв.

Мөн тэрбээр “Иргэн бүр гар утасны аппликешн, веб сайтаар дамжуулж, хэлэлцүүлэг өрнүүлэх, санал шийдэл боловсруулах цахим гарын үсэг зуруулж, төрийн байгууллага руу нь хандаж шаарддаг. Цахимаар иргэний оролцоог хангахын тулд нэр бүхий таван хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хэрэгтэй байна. Судалгаанаас харахад иргэдийн 36 хувь нь авлигын талаар мэдээлэхээс айдаг юм байна. Тиймээс Шүгэл үлээгчийг хамгаалах тухай хуулийг шинээр батлуулах талаар иргэний санаачлага гаргаж, нөлөөллийн шинэлэг арга барилыг хэрэгжүүлнэ. Бид вебсайтын төслийн санаагаа нийтэд танилцуулахдаа иргэд, аж ахуйн нэгжүүдээс хандив гуйж, хамтдаа бүтээх аян эхлүүлье. Засгийн газрын тусгай сантай холбоотой УИХ-ын маш олон гишүүн илэрч, шалгагдсан. Гэвч одоо тэр гэмт хэрэг нь "боомлигдчихсон" байгаа. Энэ гэмт хэргийн кейс нь бидэнд том боломжийг  харуулсан. Тэгэхээр энэ авлигын хэргийг илүү үр дүнтэйгээр илрүүлж чадна гэж үзэж байгаа”  гэж тодоглоо.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж