Зээлийн хүү, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахыг шаардлаа | News.MN

Зээлийн хүү, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахыг шаардлаа

Зээлийн хүү, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахыг шаардлаа

Зээлийн хүү, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахыг шаардлаа

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-оос өнөөдөр /2019.01.23/-оос зээлийн хүү, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Төрөөс 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг УИХ-аас баталсан. Бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018-2020 он хүртэл таван хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэснийг бид дагаж байна. Ингэснээр тэтгэвэр авч буй иргэдэд олгох мөнгөний эх үүсвэрийг таслахгүй, цаашид ажилтны ирээдүйд тогтоолгох тэтгэврийн хэмжээ ч өндөр тогтоно хэмээн үзэж буй. Энэ шийдвэрийг МҮЭХ эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Тус холбооноос 14 мэргэжил үйлдвэрлэлийн салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудтай уулзаж, Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлжээ. Үүнд,

  1. Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018-2020 он хүртэл таван хувиар нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцлах
  2. Тэтгэвэр тогтоолгоход дараалсан таван жилийн дундаж цалин, хөлснөөс тогтоодог байсныг 2019 онд зургаа, 2020 онд долоон жил болгосон шийдвэрийг цуцлах
  3. Банкны зээлийн хүүгийн дарамт их байгаа тул банкны зээлийн хүү бууруулахыг шаарджээ.

Монголын үйлдвэрчний холбооноос уг шаардлагыг Засгийн газар биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн хэлбэрт шилжинэ гэж мэдэгдэв. Тус холбооноос өнгөрсөн оны IV улирлаас эхлэн хөдөлмөр, нийгмийн хамгааллын тулгамдаж буй асуудлаар УИХ, Засгийн газарт удаа дараалан шаардлага хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй, одоог хүртэл эцэслэн шийдвэрлээгүй  байгааг шүүмжлэв.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-01-23 182.160.2.40

Сайн дурын даатгалд хамрагддаг ажилгүй иргэдийн төлөх мөнгө арай л дэндүү нэмэгдсэн байна.Ажил орлоггүй иргэдийн эрхийг хамгаалж дуугардаг байгууллага монголд байна уу.

Avatar

Зочин 2019-01-23 202.179.27.117

Тэтгэвэр тогтоолгоход дараалсан 5 жил зөвхөн эмэгтэйчүүдэд хамаатай гэсэн. Бусад нь нэрийн дансаар явна гэж даатгалын мэргэжилтэн ярьж байсан. Учрыг нь ард хийтэд тайлбарлаж өгөөч. Буруу ойлголттой явж байна.

Avatar

ахмад настан иргэн 2019-01-23 182.160.38.92

Амгаланбаатар аа. Улс орныхоо эдийн засгийн нөхцөл байдал, НД-ийн сан хоосрох дөхөж байгааг тооцоолсон юм байгаа юм уу? Тэтгэвэрт гарах нас 55- аас эхэлж байгаа нөхцөлд НД сан чинь одоохон хоосорлоо ш дээ. Нэр төр олох явуурьгүй арга хэрэглэж байж бүх хөгшчүүлийг тэтгэвэргүй хоцроов доо

Avatar

зочин 2019-01-23 202.179.27.117

Нийгмийн даатгалын шимтгэлийг 5 хувь болгохыг өөрсдөө 3 талт уулзалтаар зөвшөлцөө биз дээ. Одоо юу яриад байнаа.Орон гаран байх юм.

Avatar

jake 2019-01-23 66.181.184.250

S.erdeneegeer niigmiin daatgalyn shimtgeliin mongiig toluuleh ali banktai huvaldaj mongo ugaasaniig n nohoj avah,ajillasan jiluudiig n nohoj niigmiin daatgald hamruulah, daraalsan 5 jileer tetgver togtooh zeregt buh uildverchnii baiguulaguud temtseh heregtei

Avatar

Зочин 2019-01-23 192.82.64.153

Улс төрчид ЖДҮ-с мөнгө авдаг болхоор буулгаргүй байгаан Банкны хүү арай дэндэж байна бүгдээрэ тэмцэх хэрэгтэй

Avatar

Зочин 2019-01-23 202.72.244.219

АМЖИЛТ ХҮСЬЕ

Avatar

үэ гэх 2019-01-23 202.9.43.169

үл бүтэх нохдууд хэний захиалгаар ноорхойноосоо цухуйв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж