Зээлийн хүү, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Зээлийн хүү, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахыг шаардлаа

Зээлийн хүү, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулахыг шаардлаа

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/-оос өнөөдөр /2019.01.23/-оос зээлийн хүү, нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулах шаардлагыг Засгийн газарт хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. Төрөөс 2030 он хүртэл тэтгэврийн талаар баримтлах бодлогыг УИХ-аас баталсан. Бодлогын хүрээнд нийгмийн даатгалын шимтгэлийг 2018-2020 он хүртэл таван хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэснийг бид дагаж байна. Ингэснээр тэтгэвэр авч буй иргэдэд олгох мөнгөний эх үүсвэрийг таслахгүй, цаашид ажилтны ирээдүйд тогтоолгох тэтгэврийн хэмжээ ч өндөр тогтоно хэмээн үзэж буй. Энэ шийдвэрийг МҮЭХ эсэргүүцэж байгаагаа илэрхийллээ. Тус холбооноос 14 мэргэжил үйлдвэрлэлийн салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбоо, нийслэлийн есөн дүүрэг, 21 аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны удирдлагуудтай уулзаж, Засгийн газарт дараах шаардлагыг хүргүүлжээ. Үүнд,

  1. Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018-2020 он хүртэл таван хувиар нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцлах
  2. Тэтгэвэр тогтоолгоход дараалсан таван жилийн дундаж цалин, хөлснөөс тогтоодог байсныг 2019 онд зургаа, 2020 онд долоон жил болгосон шийдвэрийг цуцлах
  3. Банкны зээлийн хүүгийн дарамт их байгаа тул банкны зээлийн хүү бууруулахыг шаарджээ.

Монголын үйлдвэрчний холбооноос уг шаардлагыг Засгийн газар биелүүлээгүй тохиолдолд тэмцлийн хэлбэрт шилжинэ гэж мэдэгдэв. Тус холбооноос өнгөрсөн оны IV улирлаас эхлэн хөдөлмөр, нийгмийн хамгааллын тулгамдаж буй асуудлаар УИХ, Засгийн газарт удаа дараалан шаардлага хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй, одоог хүртэл эцэслэн шийдвэрлээгүй  байгааг шүүмжлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж