Португалийн хөл бөмбөгийн од Криштиану Рональдуд Испанийн Мадрид хотын шүүхээс өчигдөр /2019.01.22/ 23 сар хорих ял оноосон байна. Харин ялыг өөрийн биеэр эдлэхгүй байхын тул Рональду 21,6 сая ам.долларын торгуулийг төлөхөөр болжээ. Алдарт хөлбөмбөгчинг Испанийн Реал Мадрид клубт тоглож байхдаа их хэмжээний татвараас зайлсхийсэн нь нотлогдож ийнхүү шийтгэл хүлээсэн байна.
Түүний шүүх хурал ердөө 15 минут үргэлжилжээ. Шүүхийн гадна маш олон сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн ирсэн байсан бөгөөд Рональду шүүхийн хашаа руу машинтайгаа орохыг хүссэн ч түүнд зөвшөөрөл өгөөгүй байна. Тэрбээр 2015 онд мөн л татвараас зайлсхийсэн хэргээр буруутгагдан 13,5 сая еврогийн торгууль төлж байсан юм. Үүнээс гадна 2009 онд Лас Вегас хотод нэгэн эмэгтэйг хүчирхийлсэн гэсэн гомдол ирж, одоо ч шийдэгдээгүй байгаа бөгөөд саяхан Рональдугаас ДНК-ийн шинжилгээ авахаар болсон тухай мэдээ гарсан. Гэвч тэрбээр энэ бүхнийг эрс үгүйсгэсээр байгаа билээ.
Эх сурвалж: RT
Big 2019-01-23 202.9.42.233
Tatwaraa tolohgui bol odoo iimel yum boldog baih ni bnashdee
Зочин 2019-01-23 58.108.110.54
ТЭГСЭН МАНАЙД БОЛ ХАМГИЙН БАЯН ДАРГА НАР НЬ ЖДҮҮДЭЭД ЯДУУ ГУЙЛГАЧИНГУУДААСАА МӨНГӨ УГААЖ ХҮҮЛЭЖ БАЯЖДАГ БАЙХ ЖИШЭЭНИЙ…
Sonoson Mongol 2019-01-23 202.21.116.2
UIH-n gishuud n tatvar baitugai huviin uildveriin hereglesen tsahilgaan, dulaanii mongoo ogt toldoggui, suuri huraamj, esvel une nemeh baidlaar jiriin irgedeesee toluuldeg novshiin uls shuu dee.
үнэн 2019-01-23 124.158.110.117
Гэтэл Монголд ямар билээ? Өөрсдийгөө од, одонцор гэж ойлгоосон дуучид, жүжигчид, хошин шогийнхон татвараа төлдөг үү? Хэцүү дээ, тэгсэн хэрнээ гавъяат жүжигчин гэсэн цол авахдаа мөнгө төлнө.
м 2019-01-23 124.158.107.35
мод гэж эрэгтэй хүн тирко өмсдөг болж