Монгол Улс БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой 2019 онд тохиож байна. 70 жилийн хугацаанд хоёр улсын найрамдалт харилцаа тасралтгүй бэхжин хөгжсөөр өнөөдөр иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоод байна.
1955 оноос өнөөг хүртэлх хугацаанд БНХАУ-ын зүгээс Монгол Улсад үзүүлсэн буцалтгүй тусламж болон хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тус улсын олон мянган мэргэжлийн барилгачид Монгол орны бүх аймаг болон Улаанбаатар хотод ажиллан, орчин үеийн барилга, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг өрнүүлсэн нь Монгол Улсын орчин үеийн хот байгуулалт, аж үйлдвэрлэлийн салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан түүхтэй.
Түүхэн ойн хүрээнд Монгол Улсын хятад судлаач, орчуулагч Х.Баатархүүгийн эмхэтгэсэн “Бидний мэдэх хийгээд эс мэдэх Монгол, Хятадын найрамдал” хэмээх гэрэл зургийн цомгийг NEWS агентлаг цувралаар танилцуулж байна.
Холбоотой мэдээ