Хэл зохиолын үндэсний хүрээлэнгээс Яруу найрагч Дамдинсүрэнгийн Урианхайг Нобелийн шагналд нэр дэвшүүлэх саналаа Шинжлэх ухааны академид хүргүүлжээ. Тодруулбал, 2019 оны утга зохиолын салбарын Нобелийн шагналд Монголын зохиолчдын эвлэлийн шагналт, зохиолч Д.Урианхайг дахин нэр дэвшүүлэх саналаа хүргүүлсэн байна.
Нобелийн шагналд зохиолчоо нэр дэвшүүлэх саналыг Шведийн нобелийн хорооноос Монгол Улсын Шинжлэх ухааны академид өнгөрсөн сард ирүүлээд байсан юм. Академи холбогдох хурлаараа нэр дэвшигчийг тодруулахаар холбогдох байгууллагад саналаа хүргүүлсэн байна. Гэхдээ Шинжлэх ухааны академи энэхүү эцсийн санал гараагүй бөгөөд Монголын зохиолчдын эвлэл болон Хэл зохионлын үндэсний хүрээлэн зэрэг байгууллагуудад саналаа хүргүүлсэн байгаа бөгөөд удахгүй тэд хуралдаж, баталгаажуулах юм байна. Нэгтгэсэн санал буюу нэр дэвшигчийн мэдүүлгийг 2019 оны нэгдүгээр сарын 31-ний дотор Шведийн нобелийн хороонд мэдэгдэх ёстой. Нобелийн шагналд нэр дэвшүүлэх зохиолч нь орчин үеийн утга зохиолын төлөөлөгч байх бөгөөд эдүгээ амьд сэрүүн, уран бүтээлээ туурвиж байх шаардлагатай байдаг аж.
Норвег дахь Нобелийн хороо нэр дэвшигчдийг 2018 оны есдүгээр сараас эхлэн шалгаруулах ажлаа эхлүүлдэг бөгөөд 2019 оны хоёрдугаар сарын 1-ээс өмнө нэр дэвшигчийг сонгодог юм байна. Түүний дараа хоёр, гуравдугаар сард Нобелийн хорооныхон нэр дэвшигчийн хийсэн ажлыг үнэлж, дүгнэж, богино жагсаалт гаргадаг бөгөөд түүний дараа гурваас наймдугаар саруудад мэргэжилтнүүдээс үнэлэлт, дүгнэлт хүлээж авдаг байна. Ингээд ирэх аравдугаар сард Нобелийн шагналд нэр дэвшигчийг тодруулж, арванхоёрдугаар сард шагналыг нь гардуулдаг байна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ