Крис Браун дахин хүчингийн хэрэгт холбогджээ

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Крис Браун дахин хүчингийн хэрэгт холбогджээ

Крис Браун дахин хүчингийн хэрэгт холбогджээ

АНУ-ын нэрт дуучин Крис Браун хүчин болон хар тамхины хэргээр Францын нийслэл Парис хотноо баривчлагдсан тухай мэдээлэл өчигдөр /2019.01.22/ гарсан билээ. Түүнийг өнөөдөр сулласан ч хэргийг үргэлжлүүлэн шалгана гэдгээ Францын прокуророос мэдээлжээ.

Дуучин Крис Брауны хамт хоёр этгээд өчигдөр Парис хотноо хүчин болон хар тамхины хэргээр баривчлагдсан байна. Гэхдээ энэ удаад тэдэнд ял оноох эсэх нь одоогоор эргэлзээтэй байгаа юм. Харин Францын талаас хийж буй эдгээр мэдэгдлийг Парис дахь АНУ-ын ЭСЯ болон Крис Брауны өмгөөлөгч няцаасан байна..

Крис Браун өмнө нь хэд хэдэн удаа хүчин, хар тамхи болон танхайн хэрэгт холбогдож байсан билээ. Тухайлбал, 2009 онд экс найз бүсгүй, дуучин Рианнаг зодож, гэмтээсэн хэрэг нь ихэд шуугиан тарьж байсан бөгөөд тухайн үед шүүхэд дуудагдаж, 1400 цаг албадан ажил хийх болон таван жил тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж байжээ.

Хамгийн сүүлд өнгөрөгч оны долдугаар сард тэрбээр Флоридад хийсэн тоглолтынхоо дараа нэгэн шүтэн бишрэгчийгээ өөрийнх нь зургийг зөвшөөрөлгүй дарсан хэмээн уурлаж, зодож танхайрсан байна. Тухайн үед ч бас баривчлагдаж, шүүхэд дуудагдан, 2000 ам.долларын торгууль төлж байв. Мөн бие хамгаалагчтайгаа зодоон хийсэн, машины цонх хагалсан, замын хөдөлгөөний дүрэм ноцтой зөрчсөн, авто осол гаргасан зэрэг хэрэг тарьж байжээ.

Эх сурвалж: CNN

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж