Хүүхдийн зориулалтын суудлыг хямд үнээр худалдаалж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Хүүхдийн зориулалтын суудлыг хямд үнээр худалдаалж эхэллээ

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Монголын Залуучуудын холбоо, "Номин холдинг" ХХК, "Номин даатгал" ХХК хамтран автомашины хүүхдийн зориулалтын суудлыг хямд үнээр худалдаалах гэж байгаа талаар өнөөдөр /2019.01.23/ мэдээлэл хийлээ


Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар жолооч нар автомашины хүүхдийн зориулалтын суудал хэрэглэдэг эсэх талаар судалгаа хийжээ. Судалгаанд хамрагдсан 209 жолоочоос 134 нь автомашины хүүхдийн зориулалтын суудал хэрэглэдэггүй гэжээ. Хэрэглээгүй шалтгааныг нь тодруулахад хэтэрхий үнэтэй тул хэрэглэх боломжтой хэмээсэн байна. Машины суудал хэтэрхий үнэтэй учраас худалдан авч хэрэглэж чадахгүй байгаа жолооч нараас хэдэн төгрөгөөр худалдан авах боломжтой эсэхийг тодруулахад дунджаар 56 мянган төгрөг гэж хариулсан судалгааны дүн гарсан байна.

Иймээс Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас жолооч нарт автомашины хүүхдийн зориулалтын суудлыг хямд хүргэх үүднээс найман компанитай хамтран ажиллах санал хүргүүлснээс "Номин холдинг" ХХК зөвшөөрч,  0-1 насны болон  9-12 сар хүртэлх насны хүүхдэд зориулсан суудлыг 59-88 мянган төгрөгийн хооронд худалдаалахаар болжээ.

Энэхүү зориулалтын суудлын давуу тал нь евро стандартын таван төрлийн хамгаалалттай, нарны хамгаалалттай, угааж цэвэрлэхэд хялбар юм байна. Үүнээс гадна, эдгээр зориулалтын суудалд  даатгалын үнэ нь шингэсэн байгаа бөгөөд нөхөн төлбөрийн дээд хэмжээ нь таван сая хүртэлх төгрөг байна гэж Номин даатгалаас мэдээллээ.

Энэхүү хямд үнэтэй автомашины хүүхдийн зориулалтын суудлыг та Номин их дэлгүүрээс болон Монгол Залуучуудын холбооны гадна талбайд байрлаж буй худалдааны цэгээс авах боломжтой юм байна. Хүүхдийн зориулалтын суудал хэрэглэж хэвшсээр нярай хүүхдийн зам тээврийн осол гэмтлээс 70 хүртэлх хувиар, бага болон өсвөр насны хүүхдийг 54-80 хүртэлх хувиар хамгаалдаг юм байна. Дэлхийн бусад улс орнуудад автомашины хүүхдийн зориулалтын суудлыг байнга хэрэглэж хэвшсэн байдаг аж. Иймээс иргэдийг энэ дадалд хэвшүүлж, хүүхдийг зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, нийгэмд нөлөөлөх ажлыг Монголын Залуучуудын холбоо зохион байгуулж, хамтран ажиллахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж