Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 24-30 мянгаар нэмэгдэнэ | News.MN

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 24-30 мянгаар нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2019.01.27-нд нийтлэгдсэн

Ирэх сарын 1-нээс тэтгэвэр 24-30 мянгаар нэмэгдэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тэтгэвэр, тэтгэмжийг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон цэргийн алба хаасны тэтгэврийг 2019 оны хоёрдугаар сарын 01-ний өдрөөс нэмэхээр шийдвэрлэлээ.

Нийгмийн даатгалын сангаас одоогийн байдлаар 408.3 мянган тэтгэвэр авагч сар бүр тэтгэвэр авч байна. Тэтгэврийн нэмэгдэлд улсын төсвөөс 119.5 тэрбум төгрөг зарцуулахаар батлагдсаны дагуу ирэх сарын нэгнээс тэтгэврийн хэмжээг 24-30 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр боллоо.

Ингэснээр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 310 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 270 мянган төгрөг, тэтгэврийн дундаж 372.5 мянган төгрөгт хүрч байна.

Нийгмийн даатгалын байгууллага нь сар шинийн өмнө тэтгэврийн нэмэгдлийг олгохоор тооцооллын болон програм хангамжийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

НИЙГМИЙН ДААТГАЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зураач 2019-01-27 2.122.248.241

Сургаар нь юмны үнэ өсчихөнө! Тэгээд…???

Avatar

зочин 2019-01-27 66.181.190.242

Нийгмийн даатгалын бодлого маш буруу яваад байна.
Залруурахад бүр л хүнд болгоод байна. Ижил ажил мэргэжлээр ажиллаж
байсан иргэдийн тэтгэвэр маш зөрүүтэй явсаар ирсэн, тэдгээрийн тэтгэврийн
зөрүүг арилгахыг хичээхийн оронд ажилласан жил бага боловч сүүлийн 5 жил өндөр шимтгэл төлсөн
хүмүүсийнх 1 000 000 түүнээс дээш тогтоогдож байна. Энэ бол ямар усан тэнэг хүнд ойлгомжтой
дампуурал шүү дээ. Тэгээд залруулахын оронд хавтгайруулан нэмээд л.

Avatar

нүд чих 2019-01-27 64.119.25.201

Тэтгэврийг хавтгайд нэмэх нь буруу. эхлээд 700000-аас доошхид,дараа нь 800000-с доошхид гэх маягаар нэмэх бодлого бариад хэмжээг нэмэгдүүлэх хэрэгтэй.

Avatar

zochin 2019-01-27 202.179.25.154

ongorson neg sariin nemegdlee odoo 2 sard nemj nochoj avnaa

Avatar

gyandan 2019-01-27 202.179.26.1

HAVTGAIDAN NEMJ HALAMJILAH GESNII HEREGGUISHDEE….800000-s DOOSHIHIIG n HEMEECH.HATGAIDAN NEMEED BAIHAAR ZERUUN ULAMAL HOLDOOD BAIGAA YUM BISHUU……

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж