Гитлерийн орлогч өөрийн биеэр ялаа эдэлснийг баталжээ

Хуучирсан мэдээ: 2019.01.23-нд нийтлэгдсэн

Гитлерийн орлогч өөрийн биеэр ялаа эдэлснийг баталжээ

Германы Нацистуудын удирдагч Адольф Гитлерийн орлогч байсан Рудольф Гессийг өөрийнхөө оронд өөр хүн шийтгүүлээд ялаас мултарсан гэсэн хардлага маш олон жилийн турш хүмүүсийн эргэлзээнд байсаар ирсэн.

Гитлерийн орлогч өөрийн биеэр ялаа эдэлснийг баталжээ

Германы Нацистуудын удирдагч Адольф Гитлерийн орлогч байсан Рудольф Гессийг өөрийнхөө оронд өөр хүн шийтгүүлээд ялаас мултарсан гэсэн хардлага маш олон жилийн турш хүмүүсийн эргэлзээнд байсаар ирсэн. Тэгвэл бүх насаараа хоригдох ял авч Берлины Спандаугийн хорих ангид долоо дугаартай хоригдож байсан тэр хүн Гесс өөрөө мөн байсныг ДНК-ийн шинжилгээгээр тогтоожээ. Энэ тухай “Forensic Science International Genetics” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Шотландад баривчлагдсан, 1969 он хүртэл төрөл төрөгсөдтэйгөө уулзахаас татгалзаж байсан, мөн хоригдож байхдаа ой санамжаа алдсан зэрэг шалтгаан нь түүнийг Рудольф Гесс биш байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлэх болсон юм.

Тэрээр 1941 онд Шотланд руу нууц нислэгээр очсоныхоо дараа баригдаж, 1947 онд Ньюренбергийн шүүх түүнд Спандпаугийн шоронд насаар нь хорих ял оноосон юм. Тус шоронд долоо дугаартай хоригдож байсан Гесс 1987 онд 93 насандаа өөрийгөө боомилон амиа хорлосон байна.  Тухайн үед Спандаугийн хорих ангид түүнээс өөр хоригдол байгаагүй гэнэ. Хэт үндсэрхэг үзэлтнүүд буюу Нео-нацистуудын цуглардаг газар болохоос сэргийлж 2011 онд түүний булшнаас цогсцыг нь гарган чандарласан байна.

Түүнийг амиа хорлохоос таван жилийн өмнө буюу 1982 онд авсан цусны дээжийг судалгааны зорилгоор битүүмжлэн хадгалсан байсан бөгөөд судлаачид саяхан түүний ойрын төрлийн нэгэн эрийг олж цусыг нь харьцуулан шинжлэхийг хүссэн байна. Гессийн ойрын хамаатан гэх эр судлаачдын саналыг хүлээн авснаар тэдний цусанд ДНК-ийн шинжилгээ хийж харьцуулахад 99,99 хувьтай таарч байна гэсэн хариу гарчээ.  Мөн ямар нэгэн нөлөө орохоос сэргийлж шинжилгээг Гессийн талаар огт мэдэхгүй хүмүүсээр хийлгэсэн гэж судлаачид мэдээлсэн байна.

Эх сурвалж: SCMP

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж