Швед улсад ажиллаж, амьдарч буй монголчуудаас эх орны ирээдүй хүүхдүүдээ утаанаас хамгаалах 1000 маскыг өнөөдөр /2019.01.23/ тараана.
Маск тараах үйл ажиллагааг зохион байгуулж буй З.Ариунтэнгэрээс тодрууллаа. Тэрбээр “Швед улс дахь монголчуудын холбооноос санаачлан хотын утааны голомтод амьдарч, сурч хүмүүжиж байгаа хүүхдэд хорт утаанаас хамгаалах 1000 маскыг тараах гэж байна. Өнөөдөр хүүхдийн асрамжийн газар болон гэр хорооллын өрхийн эмнэлгүүдээр явж, бага насны хүүхдүүд, жирэмсэн эхчүүдэд маскаа тараана. Швэд улсад ажиллаж, амьдарч буй монголчууд 3-4 сая төгрөгийн хандивыг цуглуулж, Монголоос маскаа худалдаж авсан. Цаашдаа утааны эсрэг арга хэмжээ зохион байгуулж, хамтран ажиллахаар төлөвлөөд байна” гэв.
Холбоотой мэдээ